Ц.Чулуунзагд: ”Хэн нь хэн бэ” төсөл сонгогчдын боловсролд том хөрөнгө оруулна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 14

 Zindaa.mn сайтын ерөнхий захирал, “Хэн нь хэн бэ” танилцуулах төслийн санаачлагч Ц.Чулуунзагдтай ярилцлаа.

 -Сүүлийн үед “Хэн нь хэн бэ” танилцуулах төсөл анхаарал татаж байна. Магадгүй үүнийг сонгуулийн уур амьсгал арай эрт мэдрэгдлээ гэж харж болох юм.

-Бид 2015 оны нэгдүгээр сараас төслийн бэлтгэл хангасан. Үнэнч шударга, зөв хүмүүсийг сонгож, төрийг хямралаас гаргахыг хүн бүр хүсдэг. Хүчин төгөлдөр үйлчилж буй Сонгуулийн хуулиар сонгогчид сурталчилгааны 30 хоногийн кампанит ажлын үр дүнг голлон харж, саналаа өгч байгаа.

Өөрөөр хэлбэл, кампанит ажлаа хэн сайн зохион байгуулсанд нь илүү давуу байдал бий болж буй нь ажиглагддаг. Өөрийгөө богино хугацаанд амжилттай сурталчилж, олон нийтэд таниулахад мөнгө, хүч хэрэгтэй. Ингэж богино хугацаанд нэр дэвшигчдийн мэдээллийн шуурганд цохиулсан сонгогчид тэр бүр зөв сонголт хийх нь эргэлзээтэй.

Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэл олгох үндсэн үүргийнхээ дагуу “Өнөөдөр” сонин, mongolnews.mn, zindaa.mn сайт, “Рояал”, “Малчин” телевиз хамтран дээрх төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Бид ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг 30 биш, 300 хоногийн өмнөөс сонгогчдод танилцуулъя гэсэн юм.

Ингэснээр сонгогчид нэр дэвшигчдийг бүхий л талаар харьцуулах боломж бүрдэж, сонголт хийхэд дөхөм болно. Хамгийн гол нь уг төсөл сонгогчдын боловсролд том хөрөнгө оруулалт болох юм. Сонгогчид шуудай гурилаар саналаа худалдаж байна гэдэг шүүмжлэл сонгогчдын боловсрол, мэдээлэл дутмаг байгаатай шууд холбоотой шүү дээ.

Тиймээс ч зөвхөн нэр дэвшигчдийг танилцуулаад зогсохгүй иргэдэд сонгуулийн боловсрол өгнө. Нэвтрүүлэг, нийтлэлээрээ дамжуулан сонгуулийн боловсролд зориулсан тусгай хөтөлбөрийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, судлаач нартай хамтран хэрэгжүүлэх юм.

-Сонгууль дөхөхөөр иймэрхүү төсөл, арга хэмжээ элбэгшдэг нь нууц биш. “Хэн нь хэн бэ” төслийн гол онцлог юу вэ?

-

Нэр дэвшихээр горилж буй улстөрчдөд эрх тэгш өрсөлдөх талбар бий болгож, сонгогчдын бүрэн мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх нь манай төслийн гол зорилго юм

Нэр дэвшихээр горилж буй улстөрчдөд эрх тэгш өрсөлдөх талбар бий болгж, сонгогчдын бүрэн мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх нь манай төслийн гол зорилго юм. Ингэхдээ өдөр тутмын сонин, телевиз, сайт хамтран ажиллаж, мэдээллээ түгээж буй. Бид төслийн хугацаанд УИХ-ын 26 тойрог, нийслэлийн ИТХ-ын 30 тойргоос өдөр бүр нэгийг онцлон, сонин, сайт, телевизээр мэдээлнэ.

 

Ингэснээр сонгогчид өөрийн тойрогт нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн мэдээлэлтэй танилцаад зогсохгүй, харьцуулалт хийж, сонголт хийх ойлголттой болох юм. Тухайлбал, хот, суурин газарт “Рояал”, хөдөө, орон нутагт “Малчин” телевиз өдөр бүр нэг цагийн шууд нэвтрүүлэг бэлтгэн хүргэнэ.

Мөн “Өнөөдөр” сонинд өдөрт нэг нүүр мэдээлэл цувралаар нийтэлж буй. Үүнээс гадна songuuli2016.zindaa.mn сайтыг зөвхөн “Хэн нь хэн бэ” төсөлд зориулан ажиллуулж эхлээд байна. Тус сайтад 2016 оны УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүстэй холбоотой бүх мэдээлэл бий. Нөгөө талаас бид сонгуулийн өмнө улстөрчдийн рейтинг тогтоож, хэн нэгнийг шилдэг гэж зарлах гээгүй.

Бид тогтсон үйл ажиллагаа, хөтөлбөртэйгөөр 2016 оны УИХ-ын сонгууль дуустал төслөө хэрэгжүүлнэ. Ингэснээр манай төсөл үндэсний хэмжээнд хүчтэй хэрэгжинэ гэсэн итгэлтэй байна. Ердөө л нэр дэвшигчдэд эрх тэгш өрсөлдөх талбар бий болгох зорилготой гэдгээ дахин хэлье.

-Монголын нөхцөлд мөнгө сонгуульд хүчтэй нөлөөлсөн хэвээр байгаа. Тиймээс ч та бүхнийг мөнгө төлсөн хүнийг илүү танилцуулж магадгүй хэмээн хардаж байгааг үгүйсгэх аргагүй юм. Ер нь нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл тэнцвэртэй, үнэн зөв байна гэдэгт ямар баталгаа өгөх вэ?

-Тийм хардлага байдаг. Бид тухайн хүнд мэдээллээ удирдах боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл, songuuli2016.zindaa.mn сайтад нэр дэвшигч бүрт хувийн хуудас үүсгэж, түүнийг удирдах эрх буюу нэвтрэх нууц үгийг мэдээллээ хэрхэн байрлуулах зааварчилгаатай хамт хүргүүлж байгаа. Ингэснээр нэр дэвшигч өөрийн түүх намтар, танилцуулга, ярилцлага, мэдээлэл зэргээ оруулах боломж бүрдэнэ.

Энэ нь ямар ч төлбөргүй. Ингэснээр мөнгөтэй хүнийг илүү танилцуулж, мөнгөгүй нь орхигдоно гэсэн хардлагыг үгүй хийж байгаа юм. Улстөрчдөд эрх тэгш өрсөлдөх талбар бий болж буй хэрэг юм. Нөгөө талаас сонгогчид үнэн бодитой мэдээлэл авах үндэс бүрдэнэ.

Одоогоор songuuli2016.zindaa.mn сайтад нэр дэвшихээр бэлтгэж буй нийт 200 гаруй хүний мэдээлэл үүсгээд байна. Бид эхний ээлжинд өөрсдийн цуглуулсан мэдээллийг оруулсан. Тэгэхээр мэдээллийн тэнцвэртэй байдлын талаар ямар нэг гомдол гарахгүй гэж найдаж байна.

Тэгээд ч нийтлэл, нэвтрүүлгээ дээрх сайтын мэдээлэлд үндэслэн бэлтгэх учраас элдэв хардлага дагуулахгүй болов уу.

-Цаашид нэр дэвшигчдийн тоо хэд хүрэх бол?

-2012 оны сонгуульд улсын хэмжээнэд 500 гаруй хүн нэр дэвшиж өрсөлдсөн. Дээр дурдсан 200 гаруй хүний олонх нь АН, МАН-аас буй. Энэ тоо мянгад хүрэхийг ч үгүйсгэхгүй. Учир нь манай төсөл сонгогдох эрхээ эдлэх гэсэн хэн бүхэнд нээлттэй.

-Төслийн хүрээнд өөр ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Олон ажил бий. Тухайлбал, “Миний сонгох 76” фэйсбүүк аппликейшн ажиллуулна. songuuli2016.zindaa.mn сайтын мэдээлэлд тулгуурлах энэхүү аппликейшнээр дамжуулан сонгогч хэнийг УИХ-ын гишүүн болоосой гэж бодож буйгаа илэрхийлэн, сонголт хийх юм.

Сонгуулийн 26 тойргийн 48 мандатад 48 хүн, нэг улс төрийн нам сонгоно гэсэн үг. Ингээд 76 гишүүнээ сонгочихсон бол фэйсбүүкийн аль нэг найздаа уриалах байдлаар ажиллах зарчимтай. Энэ нь манай төслийг идэвхжүүлэхээс гадна сонгогчдын оролцоог нэмэгдүүлнэ гэж найдаж байна.

-Нийгмийн сүлжээнд хийж буй томоохон судалгаа гэж ойлгож болох нь ээ?

-Тийм, маш бодитой судалгаа болно. Олон нийт хэнийг, ямар хүнийг сонгох нь эндээс харагдана. Үүнд ямар нэг булхай орох боломжгүй. Хамгийн багадаа 50 мянган хүн оролцох байх гэж тооцож байгаа. Аппликейшнээ идэвхжүүлэхийн тулд нийгэм, улс төр, урлаг спортын салбарын олны танил 300 орчим хүнд санал тавьж байгаа.

Үүнээс гадна энэ оныг дуустал тойрог бүрт судалгаа явуулна. Бид хүчин төгөлдөр үйлчилж буй Сонгуулийн хуулийг дагаж мөрдөнө. Тус судалгаагаар аль улстөрчийг сонгох хандлагатай байгааг тодорхойлох юм.

Бидний хувьд улстөрчдийг эрэмбэлэх нь гол зорилго биш гэж дээр дурдсан шүү дээ. Түүнчлэн төслийн хүрээнд тойрог бүрт сард 2-3 удаа ажиллаж, сурвалжлага, мэдээлэл бэлтгэнэ. Үүгээр тухайн тойргийн иргэдийн амьдрал ямар, юу хүсэж байна, хэнийг төрд төлөөлөөсэй гэж хүсэж байгааг харуулах юм. 21 аймагт манай төслийн багийн гэрээт сэтгүүлчид ажиллаж байгаа.

Тийм учраас тухайн тойргийн сонгуультай холбоотой бүх мэдээллийг өдөр бүр түгээх боломж бүрдэнэ гэсэн үг. Ер нь 2016 оны сонгуультай холбоотой бүх мэдээллийг нэг дороос хүргэх бодитой эх сурвалж болж ажиллана.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Б.НОМИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.36.70) 2025 оны 03 сарын 13

Unuudur sonin mungu bosgoh gaihaltai arga olsond bayar hurgeye. Harin ashig orlogyn tatvaraa buren tuluureitatvaraa

1  |  0
Ganbaa(103.10.21.65) 2025 оны 03 сарын 13

Gundalaitai yariltssan dugaariig uzsen. Gundala chin jinhene Gunbalai yum bna lee. Nadad l lav eregtei hutlugch medremjtei sanagdsan. Shuud yavdgiimuu ter nevtruuleg. hed deh udur gardagiin

1  |  0
1212(103.10.21.65) 2025 оны 03 сарын 13

Ih zuv ene niigemd iim zvil dutagdaad bsin

1  |  0
Буян(103.26.195.227) 2025 оны 03 сарын 13

Санаа их зов байна 2000оноос хойш УИХ Засгийн Газрын гишуун байсан яамны сайд дээд сайд аймгийн засаг Дарга намуудын Дарга хийж байсан хумуусийг хамруулбал тун сайн ил тод болон 12сарын 1ээс эхлэх хэрэгтэй элдэв Хууль гаргаж хаах магдлалтайг анхаарах хэрэгтэй

1  |  0
munguu (103.229.123.141) 2025 оны 03 сарын 13

halit harhad erunhi sanaa ni bolomjin ch 2hutlugch ni ystoi neg hooson tolgoi bnle de.panzchin zaluu showuchin hvvhen 2 uls turin ogt medleggvi yu yariad bgagaa oilgohgvi shn burj bnle de ho.hvmvvse zuv songod yavbal bolohgvi ymgvi l bh.hvvhen ni barag shaldan garad bnu gviyu kkk

1  |  0
Es zyi(49.0.160.198) 2025 оны 03 сарын 13

Sanaa ni zuv baij bolno.Ih bydyyleg tavij byi asyylt ni onochtoi bys.Hooson tolgoi shig l haragdaad baisan daa.

1  |  0
Top