УИХ-ын өнөөдрийн чуулганаар өршөөлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх гэж байна. Чуулганыг Р.Гончигдорж даргална. З.Энхболдын эзгүйд түүнийг Н.Энхбаярт өршөөл үзүүлэх боломж олгож магадгүй гэсэн хар сэр ч дуулдаж байна.
Байнгын хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан 11 зүйлийг бүгдийг нь чуулганаар хэлэлцүүлж гишүүдээс санал хураах шийдвэрийг гаргаад байгаа.
Үүнтэй холбогдуулан Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж магадгүй гэсэн яриа хүртэл байна. Өршөөлийн хуулиар өршөөгдөх боломж нь нээгдэх авилга, хээль хахууль, албан тушаалын хэрэгт холбогдож ял эдэлж байгаа 37 хүн байгаа юм. Эдгээр 37 хүнээс хамгийн өндөр албан тушаалтан нь саяхан магдлангаар суллагдсан Хотын дарга асан Ц.Батбаяр байгаа юм. Мөн Анод банкны ТУЗ-ын дарга Э.Гүр-Аранз, Цэвэр агаар сангийн Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан болон тус сангийн хэрэгт холбогдсон хүмүүс өршөөгдөнө. Хэрэв хууль тэдний талд зөв эргэвэл "Өршөөгдөх" 37 хүний нэрсийг танилцуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )