Д.Ганбатыг байнгын хорооны даргаар томилоод чуулган завсарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 15

Чуулганаар дөнгөж сая Хууль зүйн байнгын хороон даргыг томилох асуудлыг хэлэлцэлээ. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн олонхи буюу 80.4 хувь нь Д.Ганбат гишүүнийг байнгын хороон даргаар томилохыг дэмжлээ.

Ингэснээр чуулганы хуралдаан түр завсарлалаа. Байнгын хороод ЗГ-аас өргөн барьсан хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэнэ. Чуулган үдээс хойш 14 цагаас Өршөөлийн хуулиар үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top