Шударга ёс эвслийн бүлэгт Өршөөлийн хуулиар завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 15

УИХ-ын өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар  Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм.

Хуулийн төслийг хаалттай хэлэлцэх ёстой гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гаргасан бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Нээлттэй хэлэлцэх ёстой. Хаалттай хэлэлцвэл ард түмний дунд улам л хардлага төрүүлнэ. Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэж эхэлсэн үеэс УИХ нээлттэй горимоор хэлэлцсэн. Нээлттэй хэлэлцэх ёстой” гэсэн юм. Дээрх саналтай УИХ-ын гишүүн С.Бямбацогт санал нэг байгаагаа илэрхийлж, нээлттэй хэлэлцэхийг хүслээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва бүлгээс чиглэл ирлээ, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага хүсч байгаагаа илэрхийлж тав хоногийн завсарлага авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top