Баянголын цэнхэр тойрагт “улаан” Ц.Мөнх-Оргил даагаа нэхнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 16

Нийслэлийн цээжинд оршдог Баянгол дүүрэг УИХ-ын 25 дугаар тойргийг дангаараа бүрдүүлдэг. Энэ тойргийг одоогоор цэнхэр хэмээн нэрлэж болно. Өнгөрсөн сонгуульд тус тойргийн сонгогчид АН-ын төлөөллүүдийг түлхүү дэмжсэнээр С.Эрдэнэ, С.Одонтуяа нар  сонгогдоод байгаа.

Сайд С.Эрдэнийн хувьд энэ тойрогт босоо “бөх”.  Сүүлийн хоёр сонгуульд энэ тойргоос өрсөлдөж  ялсан. Ирэх жилийн сонгуулиар ч тэр тойргоо солих бодолгүй байгаа нь тодорхой.  Тэгээд ч тэрбээр ойр дотнын гэсэн бүхнээ Баянгол дүүргийн “сандал ширээ”-нүүдэд байршуулчихсан гэж яригддаг болохоор сонгуулийн гар хөлийн үзүүрт гүйх бэлээхэн хүч, илүү боломж байхыг үгүйсгэх аргагүй. С.Эрдэнийн эргэн тойронд сайн, саар хэл ам гүйж байдаг ч ажилласан жилийг нөхөн тооцох хууль санаачилж монголын ард түмэнд чамгүй буян хийсэн. Үүний учир Баянголын сонгогчдыг буруу сонголт хийсэн гэж хэлэх хүн нэгээхэн ч үгүй байх.  

 

С.Эрдэнийн эргэн тойронд сайн, саар хэл ам гүйж байдаг ч ажилласан жилийг нөхөн тооцох хууль санаачилж монголын ард түмэнд чамгүй буян хийсэн.

Монголын хууль тогтоогч эмэгтэйчүүдийн хамгийн тод илэрхийллийн нэг нь С.Одонтуяа. Нэр, нүүр нь сэвтээгүй, нийгэмд эерэг үнэлэмжтэй цөөхөн гишүүний нэг.  Түүний аав Д.Салдан өмнөх нийгмийн үед Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан, төр, нийгмийн нэр хүндтэй зүтгэлтэн байв. Эцгийн шийрийг хатааж яваа охин.  Сайн боловсролтой, оюунлаг эмэгтэй. Гадаад хэлнээс  улс төр, нийгмийн чиглэлийн хэд хэдэн ном орчуулж уншигчдын хүртээл болгосон. 2016 оны сонгуулиар түүнийг тойрогтоо эргээд ирэхэд  дэмжих бэлээхэн масс байгаа.

 

Баянголын сонгуулийн тойрог өрсөлдөгч олонтой, эрх мэдэл бүхий эрхмүүд ирж тоосоо өргөдөг газар. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хоёр ч удаа энэ тойргоос сонгогдож байсан бол Ерөнхий сайд асан, эдүгээ ч энэ албан тушаалд нэр нь дуулдаж байгаа УИХ-ын гишүүн Р.Амаржаргал мөн эндээс хоёронтоо торойж байсан түүх бий.

2016 оны сонгуулийн хатуухан, халуухан өрсөлдөөн энэ тойрогт өрнөх нигур хэдийнэ харагдаж эхлээд байна. Мэдэгдэж буйгаар энд нам, намын төлөөлөл болсон 10 гаруй нэр дэвшигчийн нэр яригдаж байна. Тухайлбал, МАН-аас  дүүргийн экс дарга Л.Амгалан, “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал Ж.Ганбаатар, эдийн засагч Н.Дашзэвгэ, УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Л.Халтар, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил болон дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд МАН-ын бүлгийн дарга Э.Энхтөр нарын нэр дуулдаж буй. Харин АН-аас өнөөгийн хоёр гишүүн  С.Одонтуяа, С.Эрдэнэ нараас гадна дүүргийн Засаг дарга Д.Оросоо  нэр дэвшинэ гэсэн яриа бий.  МАХН-МҮАН буюу “Шударга ёс” бүлгийн төлөөлөл болж Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, "БОСА Холдинг"-ийн гүйцэтгэх захирал Д.Батмөнх, “Монгол наадам цогцолбор” ОНӨААТҮГ-ын захирал П.Цогтбаатар нар “хүчийг үзье” гэж байгаа сурагтай. Түүнчлэн Монголын Консерватив намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сайнбаяр гэхчлэн горилогчид одоогоор Баянголыг сонгоод байна.  Нэг тойргийн хувьд энэ бол чамгүй урт жагсаалт байгаа биз.

 

Баянголын  тойрог өрсөлдөгч олонтой, эрх мэдэл бүхий эрхмүүд ирж тоосоо өргөдөг газар. Н.Энхбаяр хоёр ч удаа энэ тойргоос сонгогдож байсан бол Ерөнхий сайд асан Р.Амаржаргал мөн  хоёронтоо ялжээ.

 

МАН-аас нэр дэвших Ц.Мөнх-Оргилын хувьд 2008 оны сонгуулиар энэ тойргоос сонгогдож байсан. Харин өнгөрсөн сонгуулиар тойрогтоо дахин үзээд өвдөг шороодсон юм. МАН-ын урдаа барих боловсролтой гишүүдийн нэг нь яах аргагүй Ц.Мөнх-Оргил. Сайн хуульч, хэнд ч гологдохгүй улс төрч. Угсаа гарвал нь Сүхбаатар чигийнх, үе залгамжилсан сэхээтний хүү. Түүний аав Цэнд анагаах ухааны доктор, салбарын нэр хүндтэй шилдэг эрдэмтдийн нэг.  Ц.Мөнх-Оргилын 2016 оны сонгуулийн гол өрсөлдөгч нь энэ тойрогт  С.Эрдэнэ байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл тэр даагаа дахин нэхэхээр ирэх гэж байна.

Энэ тойрогт дахин өрсөлдөх магадлалтай Л.Амгалангийн хувьд 2008-2012 он хүртэл Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бүсгүй. Өмнөх сонгуульд  дүүрэгтээ өрсөлдөж “Амгалантай бол амгалан” хэмээн сурталдаж байсан ч дийлэнхи иргэд нь дэмжээгүй.  Мал зүйч мэргэжилтэй, Хэнтий аймгаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн, талийгч Ж.Наранцацралтын дэмжлэгээр улс төрд анх хөл тавьсан хэмээн яригддаг. Гар бамбөгийн спортын мастер цолтой.

Нэр дэвшигчдийн дунд Ж.Ганбаатар гэсэн шинэ нэр бий. Тэрбээр “Оргил өөд хамтдаа” уриатай  “Оргил” худалдааны төвийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал,  МУИС-ийн хууль зүйн дээд сургуулийг төгссөн, хуульч эрх зүйч мэргэжилтэй.  Ж.Ганбаатарын хувьд МАН-ын ахмад үеийн залгамж халаа болон улс төрд орж ирэх хамгийн боломжтой залуучуудын нэг гэж яригддаг.

Улаанбаатар хотын уугуул Н.Дашзэвгэ Баянголын тойргийг илүүд үзэж буй. Гавьяат эдийн засагч тэрбээр эдүгээ “Монгол” дээд сургуулийн гэсэн тодотголтой. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг  энэ эрхэмтэй сонгогчид хэзээний танил байх.

Баянголд МАН-ын сойх “хүлгүүд”-ийн нэг нь Л.Халтар байж таарах бололтой. Тэр бол ОХУ-ын Санкт- Петербургийн Төмөр замын их сургууль төгссөн,  энэ салбарын унаган хүн. Сайн удирдагч, сайн зохион байгуулагч гэдгээрээ зам тээврийн салбартаа танигдсан нэгэн. Харин улс төрд бол шинэ хүн.

Энэ тойрогт горилогчдын хамгийн залуу төлөөлөл нь Э.Энхтөр болж байна. МАН-ын залгамж үеийн илэрхийлэл хэмээн тодотгож болно. Одоо БГД-ийн Иргэдийн төлөөлөгч, МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр Олон улсын  Таеквондагийн Монголын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуультай. Хэдийгээр тэр улс төрд танил бус ч гэлээ түүнийг дүүрэгтээ УИХ-ын сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг хэмээн онцолж байна. Учир нь оршин суугчдынхаа төлөөлөл болж Иргэдийн хуралд сууж байгаагийн хувьд  дүүргийнх нь иргэдийн хувьд хэзээний танил биз ээ.

АН-аас Баянгол дүүргийн одоогийн Засаг дарга Д.Оросоог нэр дэвшинэ хэмээн харах шалтгаан бас байна. Тэр бол залуу хүн, бас харьцангуй сайн боловсролтой. Улс төрийн хийгээд удирдах ажлын арга барил, туршлага, эв дүйтэй. Засаг дарга болохоосоо урьд хууль зүйн салбарын янз бүрийн шатны байгууллагуудад  эрдэм шинжилгээ, судалгаа, зохицуулалт, удирдах ажил хийж байсан.  Дүүргийн Засаг дарга болоод  бүтээн байгуулалт тохижилтоос гадна дүүргийн хэмжээнд  байсан зөвшөөрөлгүй 1000 гаруй контейнер, гражийг цэгцэлж газрыг чөлөөснөөс гадна  40 дүгээр сургуулийн хашаан дахь "Нью Капитал" компанийн зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгуулсан нь оршин суугчдын зүгээс нэлээдгүй талархал хүлээсэн юм.

2004-2008 он хүртэл Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан П.Цогтбаатар хэмээх эрхэм бий. Дарга байхдаа ч, цэрэг байхдаа ч нэг их товойж тодорч байсан нь үгүй. Ерөнхийдөө бол Н.Энхбаярын хүн. Тэрбээр ирэх сонгуулиар МАХН-аас нэр дэвшиж хуучин дүүрэгтээ өрсөлдөх боломжтой. МАХН-аас нэр дэвших магадлалтай өөр нэг хүн бол Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, "БОСА Холдинг"-ийн гүйцэтгэх захирал Д.Батмөнх юм. Булган аймгийн уугуул энэ залуу бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа нэгэн. МАХН-ын залуу үеийн төлөөлөл.  

Энэ тойрогт цоо шинээр дуулдаж байгаа Монголын  Консерватив нам 2016 оны сонгуульд  Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сайнбаяраа энэ тойрогт илгээх бололтой. Монгол, Энэтхэгт боловсрол эзэмшсэн, хуульч мэргэжилтэй. Гучин насыг дөнгөж давж яваа ирээдүйд Монголын улс төрийн нэгэн өнгө илэрхийлэл, дуу хоолой болж явах  боломжтой хүмүүсийн нэг.

2016 оны УИХ-ын сонгуулийн өрсөлдөөн Баянгол дүүрэгт иймэрхүү өнгө эгшгээр өрнөх төлөв одоогоор харагдаж байна.  

П.Булган

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.131.235.130) 2015 оны 10 сарын 19

Дээрхи хүмүүсийн хаана юу хийж байсан, ямар боловсролтой Амжилт гаргасан эсэх идэж ууж байсан талаархи мэдээлэл хэрэгтэй гэж бодож байна. Дээрхи мэдээллээс хэн нь хэн бэ гэдгийн ялгаж салгаж дүгнэх боломж алга. иим мэдээллээр хүнийг дүгнэх, сонгол хийх боломжгүй шүүдээ.

0  |  0
сонгогч(202.21.106.114) 2015 оны 10 сарын 18

та нарын хэн ч хэрэггүй,одоо арай өөр сонголт болноо.ялангуяа амгалан мөнхоргил эрдэнэ нар бүүр ч хэрэггүй.худлаа ярьж, баахан мөнгө угаасан хувийн бизнесээ цэцэглүүлж болсон байх

0  |  0
Zochin(103.229.120.138) 2015 оны 10 сарын 18

Mongoliin saikhan zaluusiin ami nasaar tahilergecheedeneodoo yaj devshine ene ter gej chadaj bainaa

0  |  0
СОНГОГЧ(203.194.114.205) 2015 оны 10 сарын 18

АЛУУРЧИН НАМЫН АЛУУРЧИН МӨНХОРГИЛ ЛУЙВРААР ГАРАХ ГЭЖ ДАХИН 5 ХҮН АЛАХ ГЭХ БАЙХ ДАА.

0  |  0
irgen(65.128.90.215) 2015 оны 10 сарын 18

yamar Munhorgil ve nuguu hyyli zyin yamnii said bsan uu ter bol byyrch hereggyi zygeer muruuroo baisan chin deer

0  |  0
Naran(122.201.31.151) 2015 оны 10 сарын 17

Khaltar darga shudraga ajilsag tumur zamchdiin tuluu ih hiisen umtai hun dee MAN zuw hunee olj dewshuuleesei Amgalan g songohgui ter hiisen ajil baihgui sh tee icheesei

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 10 сарын 17

Munhorgil 5hun buuduulsan nuhur youn gichuun boloh

0  |  0
МАН-ын гишүүн(139.216.55.83) 2015 оны 10 сарын 17

Харвардын коммунист Мөнх-Оргил нийтэд ямар ч тусгүй, бүтээмжгүй хүн, больсон нь дээр дээ, тэнэг гээгүй шүү

0  |  0
zochin(122.201.24.51) 2015 оны 10 сарын 17

Bolij yz.Odoo shine hymyys garga idej yydag hymyys ichvek taarna.

0  |  0
zorro(103.229.121.12) 2015 оны 10 сарын 16

УЛС ОРОН ДАМПУУРААД АРД ТҮМЭН ТАЛХНЫ ҮРТСЭЭ ИДЭЖ БАЙХАД СОНГУУЛЬ ЯРЬЖ БАЙДАГ ЭНЭ БАЛАЙ ЮУМНУУДЫГ ТЭНГЭР НИРГЭНДЭЭ ХҮН ЧАНАР УХАМСАР БИД НАРТ БАЙНА УУ ХҮМҮҮСЭЭ

0  |  0
Зочин(202.179.28.8) 2015 оны 10 сарын 16

Халтар боломжийн хүн байх шүү. Өндөр боловсролтой, шудрага хүн гэж бодож байна.

0  |  0
ss(124.158.111.19) 2015 оны 10 сарын 16

Ireh songuulid odoo bgaa 76 uhna bolon urid umnu songogdoj bsan uhnuudiig songohgui bh ni chuhal shuu

0  |  0
Mm(172.56.29.215) 2015 оны 10 сарын 16

Munh orgil luivarchin urvagch novsh shuu. Oyun tolgoin luivar , 7n sariin 1 holbootoi

0  |  0
zochin(43.242.243.68) 2015 оны 10 сарын 16

naad gorilj baigaa humuusees neg ch uudtei amitan alga odoo ed naryg boliy humuusee

0  |  0
zochin(150.129.142.97) 2015 оны 10 сарын 16

ENE DURAK ER NI YU BODOJI INGEDEG BAINAA > SONGOGDOKH DONTOY LALAR UU ? AAN

0  |  0
иргэн1(103.229.123.13) 2015 оны 10 сарын 16

ан махн ман- бүгд хоосон толгойтнууд_ төрд гарвал эрх мэдэл албан тушаалаа ашиглан мөнгө угаах л ажил хийнэ. гишгэх газаргүй болтол байшин барина. даа. амгалан одонтуяа :-t цогтбаатар мэтийн хэнд хэрэггүй амьтад цаашаа зайл.

0  |  0
Сонгогч(202.21.118.98) 2015 оны 10 сарын 16

Эрдэнэ гарна Сайн муу их хэлэгддэг ч амьдралд бодитой юм хийх нь илүү биз За тэр Мөнх -Оргил бол хий агаарын атьтан байхаа, Хүүхнүүд хэрэгтэй гэж үзвэл Одон туяа нь дээр

0  |  0
Top