Багануур хотын захирагчаар Н.Тавинбэх сонгогджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 19

 Багануурчууд  өчигдөр хотын анхны  захирагчаар эрчим хүчний хэмээн танигдсан Н.Тавинбэхийг 57.72 хувийн саналаар сонгожээ.  Багануур хотод бүртгэлтэй 19 мянган сонгогч бий.  Тэдний 10-11 мянган иргэн сонгуульдаа тогтмол оролцдог гэсэн судалгаа байдаг. Тэгвэл энэ удаагийн сонгуульд бүртгэлтэй сонгогчдын 45.3 хувь нь оролцсон байна.  Сонгуулийн нэгдсэн хороон дээр санал хураалтын дүнг нэгтгэхэд Н.Тавинбэх үнэмлэхүй ялалт байгуулж, 57.72, Ш.Отгонбаяр 28.88 хувь, Р.Ганбаатар 9.79, Ц.Цогтбаяр 2.79 хувийн санал авсан байна. Н.Тавинбат нь ШУТИС-ийн цахилгааны инженерийн ангийг дүүргэсэн. 2008-2012 онд ИТХ-д МАН-аас Багануурын иргэдийн төлөөлөн сууж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top