Н.Тавинбэхийг Багануур хотын захирагчаар сонгохыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 19

Нийслэлийн дагуул хот болох Багануур хотын захирагчийг сонгох сонгууль өчигдөр явагдсан билээ.

Санал хураалт өглөөний 07:00 цагаас эхлээд оройн 22:00 цагийн үед дуусч, саналын хуудсыг тоолоход сонгогчдын ирц хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл дөнгөж 44 хувьтай дүн гарчээ. 
Н.Тавинбэх нийт сонгогчдын 57.72, Ш.Отгонбаяр 28.88 хувь, Р.Ганбаатар 9.79, Ц.Цогтбаяр 2.79 хувийн санал авсан байсан юм.
Иймд уг сонгуулийг хүчингүйд тооцож дахин санал хураалт зохион байгуулахаа албаныхан мэдэгдэж байсан.

Гэсэн ч өнөөдөр үд дундаа орж байхад Багануур хотын захирагчийг сонгох асуудал цэгцрээгүй, дахин сонгуул явуулах уу, их санал авснаар нь Н.Тавинбэхийг сонгох уу гэдэг тодорхойгүй хэвээр байна. 

Гэтэл МАН-ынхан “хамгийн их санал авснаар нь Н.Тавинбэхийг сонгох хэрэгтэй” хэмээн жагсаж эхэлсэн байна.  Н.Тавинбэх бол МАН-ын хүн билээ. 

Дашрамд сонирхуулахад, Налайх хотын захирагчийг сонгоход санал хураалт бас л 50 хувийн ирцдээ хүрээгүй ч хамгийн их санал авснаар нь  нэр дэвшигч Ш.Хааныг сонгож байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top