Олон өнгөтэй Завханы тойрогт Ш.Батсамбуу “угсаа” залгамжлах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 20

УИХ-ын өрсөлдөөнтэй, олон өнгийг илэрхийлж чаддаг томоохон тойргийн нэг нь Завханы тойрог. Тоон илэрхийллээр нь 9 дүгээр тойрог хэмээн нэрлэж болно. Энэ тойргийг “олон өнгөтэй” хэмээн тодотгох шалтгаан бол Завханы сонгогчид нам, эвсэл гэж туйлширдаггүй, хүнээ харж сонгодогт байгаа юм. Эдүгээ тус тойргийн төлөөлөл болсон хоёр эрхэм, хоёр өөр намыг төлөөлөн парламентад сууж байна. Тэд бол МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Д.Оюунхорол, АН-ын нэр дэвшигч  Я.Санжмятав нар юм. Хэн хэн нь энэ тойрогтоо бараг эзэн суусан эрхмүүд.  Ингэж хэлэх шалтгаан гэвэл Д.Оюунхорол 2000, 2008, 2012 онд  Завханы тойргоос гурвантаа сонгогдоод байгаа бол Я.Санжмятавын хувьд 2004, 2012 онд эндээс сонгогдсон. Харин тэрбээр 2008-2012 онд аймгийнхаа Засаг даргаар ажилаж, орон нутаг дахь нэр нөлөөгөө нэмж чадсан нэгэн.  

2008 оны сонгуулиар Завханыхан МАХН-аас нэр дэвшигчдийг илүүтэй дэмжиж сонгож байв. Тэр үеийн МАХН буюу эдүгээгийн МАН-ын шударга гишүүдийн нэг гэгддэг байсан “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу тэр сонгуулиар УИХ-д сонгогдож байв. Тэрбээр УИХ-д байхдаа өөрийн гэсэн илэрхийлэл, аливаад хандах шударга өнцгөөрөө намынхан дундаасаа ялгардаг байсныг сонгогчид нь одоо ч мартаагүй байгаа байх.    

Ирэх жилийн сонгуульд Завханы тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөөр товлож байгаа хүн цөөнгүй байна. Одоогоор  Ш.Батсамбуу, Д.Балдан-Очир, Д.Батсайхан, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Ц.Цэрэнпунцаг, Б.Шинэбаатар, Б.Энхболд нарын нэр Завханы тойрогт дуулдаж байна. Эдгээрээс Д.Батсайхан, , Б.Шинэбаатар, Я.Санжмятав нар АН-аас нэр дэвших бол бусад горилогчдын хувьд МАН-ынх юм.  

Эдгээрээс хамгийн магадлалтай, бас улс төрийн шинэ залуу халаа гэдэг утгаараа Ш.Батсамбууг онцолж болох юм. Тэр Завхан аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүний сонгуульт ажилтай бөгөөд энэ нутгийн уугуул хүү. Моринд хорхойтой монгол эр хүний хувьд 2001 онд улсын их баяр наадмын их насанд халзан морио  уралдуулж түрүү магнай авч байсан нь  ХХ зуунд баруун аймгуудаас, тэр дундаа Завхан аймгаас их насны морь түрүүлсэн анхны тохиол болсон гэдэг.  Эдүгээ төрөлх нутгийнхаа уяачдын холбооны тэргүүнээр сонгогдсоноосоо хойш Тэс угшлын хурдан адуугаа сайжруулах, хурдыг нь орон даяар таниулах гээд олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа гэх юм билээ. “Тэсийн голын унага” гэх үгтэй дээ. Дашрамд тодотгоход Ш.Батсамбуу бол Нарантуулын эзэн Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү юм. Энэ ч утгаараа тус компанийн  санаачлага, хөрөнгөөр Завхан аймагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд сэтгэл зүтгэл гарган оролцогчдын нэг нь Ш.Батсамбуу байсан болохоор  нутгийнхан нь түүний хэн болохыг илүү сайн мэднэ. Тэгэхээр тэр Завханы тойройгт МАН-аас нэр дэвшвэл  энэ тойргийн хоёр мандатын нэг нь Ш.Батсамбуугийнх болоход гайхах зүйлгүй. 

Энэ тойрогт одоогийн УИХ-ын хоёр гишүүн Я.Санжмятав, Д.Оюунхорол нар дахин нэр дэвших нь бараг тодорхой байх.  АН-ын нэр нөлөө бүхий гишүүн Я.Санжмятав урьд нь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа  төрөлх нутгийнхаа хөгжил хөдөлгөөний төлөө чамгүй ажил амжуулсан, нэр хүнд сайтай улс төрч. Одоо ч гэсэн тойргоо байнга эргээстэй. Энэ бүхэн нь түүнд оноо авчирч таарна. 

Энд нэр дэвших горилогчдын нэг Д.Батсайхан Завханы уугуул, эдүгээ Төрийн банкны Ерөнхий захирлаар ажиллаж буй. Тэр аймгийн оюутан залуучуудад хандсан нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ чамгүй танигдсан, Монголын шилдэг банкируудын нэг. Тэрбээр АН-аас нэр дэвшихээр горилж буй.  Харин мөн намаас яригдаж буй Б.Шинэбаатарын хувьд  Н.Алтанхуягийн Засгийн үед Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Түүний аав Бэгзсүрэн нэгэн цагт Завхан аймгийн даргаар ажиллаж байсан төрийн ахмад зүтгэлтний нэг байв. Аавын нэр хүнд одоо ч нутаг усанд нь бараг хэвээрээ байгааг  тэрбээр тооцоолсон байж таарна.  Монголчууд хүнийг удам угсаагаар нь шилж сонждог ард түмэн. Тэгэхээр сайн эцгийн нэр хүнд хүүд нь сонгуулийн оноо авчирахыг хэн ч үгүйсгэх аргагүй.

МАН-аас энэ тойрогт  нэр дэвших магадлалтай хүүсүүсийн нэг Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Ц.Цэрэнпунцагийг нутгийнхан байтугай монголчууд андахгүй. Монгол Улсын гарьд цолтой энэ эрхэм сүүлийн жилүүдэд бизнесийн салбарт хүч сорьж байгаа.  Завханы тойрогт  мөн намаас  горилогч Д.Балдан-Очирын хувьд  бас л энэ нутгийн уугуул 1963 онд Кавханмандал суманд төрсөн. Улмаар ОХУ-ын Эрхүү хотын УААА-н дээд сургууль төгсч ажил хөдөлмөрийн гараагаа Дархан хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаанаас эхэлсэн гэх намтартай. Тэр бол бизнесийн салбарт чамгүй дадлага туршлагатай нэгэн. Түүний мэдэлд "Мандал Интернешнл" харъяалагддаг.

2008 оны сонгуульд Завханд өрсөлдөж  УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож байсан туршлагатай улс төрчийн нэг. Их Хурлын гишүүнээр ажиллаж байх үеийнх нь гол илэрхийлэл “Монгол мал” хөтөлбөр.  2012 оны сонгуульд МАН-ын намын нэр дэвшигчийн мандат өвөрлөн хуучин тойрогтоо ирсэн ч нутгийнхан нь түүнийг дэмжээгүй. Ирэх сонгуулиар эндээс даагаа нэхэх магадлалтай. Энэ бүхнээс харвал Завханы тойрогт хүчтэй, туршалагатай хүч тэнцсэн  өрсөлдөөн болох магадлалтай байна.

Мөн энэ тойрогт нэр нь дуулдаж буй Б.Энхболдын хувьд шинэ танил, “битүү морь”.  Түүний тухайд “Сонор трейд” ХХК-ийн ерөнхий захирал гэсэн мэдээлэл бий.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hairhaan(103.229.123.125) 2020 оны 02 сарын 10

Завханы бантан Батаагийн авгай, дуучин Л.Нарантуяа, шуудангийн шаамий хар Т.Даваасүрэн , АНы Нараа, дагаж явсан 2 сурвалжлагч, заан Одгэрэлийн бүжигчин шар авгай гээд ээлжилж өвөрт нь хэвтэж, хээлтэх нь хээлтээд, Батсамбууг булаацалдаж хэл ам хэрүүл хийж нүдний булай болсон. Бантан Батаа авгайнхаа бөгсөөр ажил, суудал олоод сурчихсандаа тоогоогүй. Бусад 2 нь нөхөртаө бялба нүдүүлээд хаягдсан, Дондог авгайгаа хаяж, морьны Нарантуяагийн нөхөр суусан цагаасаа араараа тавиулж уйлаад архи уудаг арчаагүйдээ тэсч үлдэж, төвөөр нэг онигоо болоо биздээ. Батсамбуу бол саналаа луйвардуулсан гэхээс илүүт

0  |  0
Самуунууд(150.129.141.136) 2020 оны 02 сарын 10

Завханыхан завхай замын айл нь ундгүй загас нь хүртэл тэмбүүтэй гэж үгтэй. Завханы хүүхнүүд хөгшин залуу хөөрхөн муухай бүгд Энхболд, Батсамбуу 2т унаж үхээд, нөгөө 2нь хүүхнүүд саналаа өгж баттай гарна гээд итгээд, буруу тооцоондоо амаараа шороо үнхэв. Сүүлийн 2жил зарагдаагүй, лангуун дээрээ тоосонд даруулсан гоо сайхны тодотголтой бүх бараа хугацаа дууссан дуусаагүй хамаагүй бүгд зарагдсан гэж Батсамбууд наймаачин авгай нар талархаж байна лээ. Завханд хуц ухна хэрэгтэй байж гэнэ. Зорилгоо мартаад Завханы завхарсан хүүхнүүдийг эдлэж эрхлүүлж, олон айлын эхнэр дээр мордсондоо амаараа шороо үнхвээ хөөрхий. Аархаж явсан хүн хэдэн хүүхний л сэтгэлд үлдэх шив дээ. Дуулдаг бүжгэлдэг хүүхнүүдээс.суг

1  |  0
Dorj(82.145.209.76) 2015 оны 10 сарын 20

Sanjmytav bol yum hiisen shuu

0  |  0
зочин(202.21.117.114) 2015 оны 10 сарын 20

Санжмятав л биш бол өөр хэн ч яахав дээ

0  |  0
zochin(202.70.43.18) 2015 оны 10 сарын 20

Uyach behchuud hereggui bizdee Batsaihan jiliin jild oroltsoj unaj yavsan hun BaldanOchit butehgui

0  |  0
zochin(98.237.172.98) 2015 оны 10 сарын 20

Za daa zurgan deeree bol ch Batsambuu baih.Nider deeree batalgaagui sambuu l baih vii!

0  |  0
Top