Тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсний 70 ой тохиож байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 20

Өнөөдөр монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байна. Тодруулбал, одоогоос 70 жилийн тэртээ буюу 1945 оны 10 дугаар сарын энэ өдөр монголчууд улс орныхоо тусгаар тогтнолын төлөө саналаа өгч байв.

Өөрөөр хэлбэл Монголын ард түмэн ард нийтийн санал асуулгад оролцож, улс орныхоо тусгаар тогтолын төлөө санал өгсний 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд өмнө нь албан ёсоор тэмдэглэж байгаагүй. Тэгвэл энэ удаад Шинжлэх ухааны Академи, Үндэсний архивын газар хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top