Н.Тавинбэхийг сонгосон тогтоолыг гаргажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 20

Нийслэлийн дагуул хот болох Багануур хотын захирагчаар  Н.Тавинбэх сонгогджээ.

Өнгөрөгч амралтын өдөр Багануур дүүрэгт  дагуул ротын захирагчийн сонгууль болсон. Харин сонгуулийн ирц хангалтгүй ердөө 44 хувьтай байсан.  

Тиймээс  сонгогчдын ирц хүрээгүй тул сонгуулийг хүчингүйд тооцож дахин санал хураалт зохион байгуулж магадгүй талаар зохион байгуулах хорооныхон мэдэгдэж байсан.

Гэсэн ч захирагчийн сонгуульд нэр дэвшигчдээс Ш.Отгонбаяр 28.88 хувь, Р.Ганбаатар 9.79, Ц.Цогтбаяр 2.79 хувийн санал авсан бол Н.Тавинбэх нийт сонгогчдын 57.72 хувийн санал авсан билээ. Тэгвэл Багануур хотын захирагчаар сонгох тогтоолыг Багануур хотын Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооноос өчигдөр гаргаж, хамгийн их санал авсан Н.Тавинбэхийг тус хотын захирагчаар сонгогдсон тогтоолыг гаргасан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top