Дэд сайдуудын цомхотголыг байнгын хороогоор дэвжив

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 20

 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ дэд сайд нарыг цомхотгох, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөж оруулж ирсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Дэмбэрэл нар “Хэдэн дэд сайд нарыг цомхотгоод амьдрал сайжрахгүй. Төрийн тансаглалын золиос нь энэ хэдэн дэд сайд биш. Үүнийхээ оронд Засаглалын тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэсэн санал хэлж, мөн Н.Алтанхуяг гишүүн дэд сайд нарыг цомхотгүй байх санал гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Санал хураалтад 18 гишүүн оролцсоноос 14 нь дэд сайд нарыг цомхотгох нь зүйтэй гэж үзлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top