Төрд 40-60 мянган орон тооны илүүдэл байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 21

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор төсвийн асуудал хэлэлцэх үеэр гишүүн  Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар төрийн албан хаагчдын цалинг бууруулах тухайд санал нийлэхгүй байгаагаа хэлж байв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ирэх оны төсөв дээр 100 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт тусгахын оронд цалинг хэвээр нь үлдээ. Эсвэл үр ашиггүй орон тоогоо танах хэрэгтэй. Өнөөдөр төрд 40-60 мянган орон тооны илүүдэл байна. Хот хоёр орлогчтой байна гэсэн. Гэтэл 6 орлогчтой ажиллаж байна. Цэц 16 хүнтэй ажиллаад болоод байдаг байсан одоо 45 ажилтантай болсон. Шүүхийн ерөнхий зөвлөл 9 ажилтантай байсан бол 180 болж томорсон. Энэ мэт байдлаас харахад цалинд гар дүрэхгүй байх бололцоо бий” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

tord stomxon mergejiliin xumuuciig ajeluulbal ashigtai danxaican tom buttseer yax yamarch xerreggui xemnwcwn mongooroo mettallurga ongot metall xubanrsar neftiin uildberee baribal Mongol ulc dooroo bocno

1  |  0
Top