УИХ-ын чуулган эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 22

УИХ-ын чуулган 14 цагаас эхлэх байсан ч ирц хүрэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ. Чуулганаар  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэжлүүлэн хэлэлцэх эсэхийг санал хураахад хуралдаанд оролцсон 56 гишүүний 48 нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал өгснөөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүллээ.

Харин дараа нь Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн"Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хэлэлцэж, 81 хувийн саналаар дэмжлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top