Ерөнхий сайд Шинзо Абэ чуулганы үдээс хойшхи хуралдаанд хүрэлцэн ирэв

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад ажлын айлчлал хийж буй Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ УИХ-ын чуулган үдээс хойшхи хуралдаанд хүрэлцэн ирэв.

Түүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирэх үед УИХ-ын дарга З.Энхболд гуравдагч хөршийн Ерөнхий сайд тус танхимд ирээд буйг УИХ-ын гишүүдэд дуулгаад ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Ноён Шинзо Абэ өнөөдөр 13 цагийн үед Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд Ерөнхийлөгчийн өргөөнд зочилсон. Тэрбээр өнөөдөр 18 цагийн үед Улаанбаатараас буцах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top