2016 оны мөнгөний бодлогыг хэлэлцэхийг дэмжив

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 22

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх нь зүйтэй гэсэн асуудлаар санал хураалт явуулсан юм. Ингэхэд 83,3 хувийн саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг олонхи дэмжлээ.

Тус тогтоолын төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хийсэн тул ийн санал хураалтаар үдээс хойшхи хуралдаан эхлэв.

Одоогоор Засгийн газраас өргөн барьсан "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top