Халхголчууд Р.Бурмаа сайдыг хүлээж авсангүй

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 26

Монголын ард түмэн цусаа урсган байж хамгаалан тэмцэж ирсэн Халхголын хязгаар нутаг нэг л өдөр “Чөлөөт бүс” нэрийн дор хашаа, хаалт татсан хориотой газар нутаг болон хувирах юм гэж хэн санах билээ. Тэр тусмаа хүн бүрийн сэтгэл санаа баяр наадмын зүг чиглэсэн тэр зурвасхан үед УИХ-аар “Халхгол” чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг  яаравчлан батлуулсан нь Халхголчууд төдийгүй нийт Монголчуудыг бухимдахад хүргэсэн.

Уг тогтоолын дагуу Буйр нуураас Халхгол сумын төв хүртэлх 500 мянган га газарт Чөлөөт бүсийн тухай хууль үйлчилж, нутгийн иргэд зөвшөөрөл авч нэвтрэх, гадны иргэд 30 хоног визгүй зорчих, тэнд үйл ажиллагаа явуулж буй а.а.нэгжүүд гадаад ажилчдыг хүссэн хэмжээгээрээ оруулж, суурьшуулан амьдруулах хууль эрхзүйн орчин нээлттэй болсон юм.

Иймээс уугуул нутгаа хамгаалах иргэдийн хөдөлгөөн улам бүр эрчимжиж, төр засаг шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн буйгаа илэрхийлсээр байна.

Өчигдөр буюу 10-р сарын 25-ны өглөө Халхгол чөлөөт бүсийн санаачлагч, ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй ажлын хэсгийнхэн Халхгол суманд очоод нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. 10-аад жийп машин хөлөглөсөн албаны хүмүүс Чөлөөт бүс байгуулах ажлаа танилцуулахаар Халхгол сумын Ялалт баг дээр очсон юм байна. Энэ үеэр нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, тэднийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Ингээд Р.Бурмаа сайд хүмүүсээ авч, Халхгол сумын төв рүү зугатах нь холгүй явцгаажээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн Халхгол сумын төвд ч үргэлжилж, 75-р тогтоолоо цуцлахгүй бол манай нутагт хөл тавих хэрэггүй гэсэн сануулгыг албаны хүмүүст өгч байгаа юм.

Олон улсын жишигт Халхголынх шиг 500 мянган га байтугай 50 мянган га-тай чөлөөт бүс ч тун ховорхон байдаг аж. Халхголын хөрс хэт эмзэг тул чөлөөт бүсийн ашиглалтын явцад амархан элэгдэж, эргэн төлжихгүй болтлоо  доройтох эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Энд Чөлөөт бүсийн онцгой дэглэм мөрдөгдсөнөөр нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдөх, гаалийн татвар тэг хувь учраас Монгол улсын эдийн засагт ашиггүй нөхцөл байдал үүснэ гэх зэрэг олон эрсдэл бий. Саяхан Халхгол сумын 1600 гаруй иргэд Чөлөөт бүсийг цуцлуулах тухай өргөдөлд гарын үсэг зурж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Түүнчлэн УИХ-ын 10-аад гишүүн хамтарч, Халхголыг Чөлөөт бүсийн хуулиас “сугалж гаргах” тухай тогтоолын төсөл санаачлаад байгаа. Уг төсөл дэмжигдвэл Халхгол чөлөөт бүсийн 75-р тогтоол хүчингүй болох юм.

Эх сурвалж: www.dornod.net

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(112.72.12.127) 2015 оны 10 сарын 30

Их эзэн хаан ЧИНГИС. МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС СООМИЙГ Ч БУУ ОГ!!!! гэсэн угийг тор засагт байгаа хумуус мартсан бололтой. Бурмаа сайд эх хун байж хариуцлага гэдэг зуйлийг ойлгодгуй бололтой.Халх голчуудаа Монголын ард тумэн дэмжинээ!!!!газар нутгийнхаа толоо урагшаа!!!!!! Нэг ч хужааг буу оруул!!!!

0  |  0
123(202.5.206.4) 2015 оны 10 сарын 27

Төрийн өндөрлөгүүд минь та нар ирээдүйгээ бодох, хайрлах сэтгэл байна уу? Газар нутгаа хамгаалж буй иргэд маань ингэж зогсож байгаа нь та нарт ч бас хамаатай шүү дээ. та нар шиг өөрсдийнхөө төлөө биш өөрөөлийн төлөө, эх орныхоо төлөө, ирээдүйн Монголын төлөө л инхгэж зогсож тэмцэж байна шүү дээ 76 тэнэгээ

0  |  0
Zochin(202.179.28.80) 2015 оны 10 сарын 27

Их хуралд ард олныг төлөөлөөд байгаа 76 минь ээ тэр 75р тогтоолоо бушуу хүчингүй болгоочээ. Арай ч үгүй байлгүй гэсэн үнэхээр баталсан байгаа юмдаа. Эх орон газар шороогоо элдэв нэр хаягийн доор бусдад худалдахыг яагаад ч зөвшөөрч чадахгүйнээ

0  |  0
Амарсанаа(122.254.127.34) 2015 оны 10 сарын 27

Халх голыг хэзээч ардчилсан намын ухаан муутай нөхдүүдээр тоглуулаж хэрхэвч болохгүй. Ард түмэн та нартай хамт шүү халх голчуудаа.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.145) 2015 оны 10 сарын 26

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, АЗ ХУР, МАЖЕСТИК, БИЛЭГ номын дэлгүүрүүдээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
zorro(202.179.20.109) 2015 оны 10 сарын 26

зарим асуудлыг би ойлохгүй байна юум хий гэхээр хийлэхгүй тэгээд ноен уул халх гол за тэгээд зөндөө асуудал байна ш дээ за болохгүй бол малаа хариуулаад нөгөө бах байдгараа сууна биз дээ зүгээр байж байгаад улс нийгэм хөгжин гэж байхгүй шүү дээ.Энэ ууж идхэд байгаа хүмүүс нь ард түмэн дээ аяатахан эд баялагийн тараагаад өгөчээ,

0  |  0
зочин(202.21.117.114) 2015 оны 10 сарын 26

АН согуулийн мөнгөө босгох гэж байна, энэ тэнэгүүд улс орондоо, хойч үедээ ямар их аюул гамшиг авчирч болохыг огт сонирхохгүй байна, энд хятадууд нэг ороод хувалз шиг шигдвэл хэзээ ч дахиж энэ нутгаас гарахгүй шүү дээ, АН байгаад байвал үр хүүхдүүд маань бусдын хараат болох байх аа даа

0  |  0
зочин(202.21.118.98) 2015 оны 10 сарын 26

хэдэн халтар төгрөгний төлөө эх орон газар шороогоо худалдагсад,,,энэ хэдэн хүнээс дор орсон юмнууд тэр дээр гараад суучих юмдаа

0  |  0
ЗОЧИН (182.160.32.100) 2015 оны 10 сарын 26

ХАЛХ ГОЛ ҮЕИЙН ҮЕД БАЙСАН ТЭР НУТГИЙГ ЦААШИД БАЙЛГАМААР БАЙНА. ХЭДХЭН ЖИЛИЙН НАСТАЙ УИХ, САЙД НАР ИНГЭЖ МОНГОЛЫН ГАЗАР НУТГААР ТОГЛОЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ. ӨӨРСДӨӨ УДАХГҮЙ ТУШААЛААС БУУГААД АЛГА БОЛНО. ЭХ ОРОН АРД ТҮМЭН ЯАХ ВЭ. НЭГ БОДООД ҮЗЭЭРЭЙ.

0  |  0
Top