МАН цалин хасахыг дэмжихгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 26

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслүүдийг тус бүр хэлэлцжээ.

Монгол Улсын 2016 оны төсвийн хуультай холбоотойгоор 2900 орчим улстөр, захиргааны албан тушаалтнуудын цалин 30 хүртэл хувиар хасагдах болж буй. Үүнийг тус бүлэг дэмжих боломжгүй хэмээн үзсэн байна. 

Мөн шатахууны Онцгой албан татварыг нэмэх бус шатахууных нь үнийг бууруулахад Засгийн газар анхаарах ёстой. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ 2 дахин буурчихсан байхад монголчууд үнэтэй шатахуун хэрэглэж байна. Жишээ нь Улаанбаатар хотоос 300 гаруй км-т орших Алтанбулаг суманд 1 литр шатахуун 1000 төгрөгийн үнэтэй бол Улаанбаатар хотод 1800 төгрөг байгаа. Тайвань зэрэг улс орнууд шатахууныхаа үнийг литр тутамд 500 төгрөгөөр бууруулсан. Иймээс Засгийн газар шатахуунд ногдуулах ОАТ-ыг нэмэгдүүлэх бус үнийг нь бууруулахын төлөө ажиллах шаардлага байна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Тус бүлэг Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагаа тавихаар санал нэгджээ.

Үүнээс гадна Зарлагын дэд хороонд хандаж нийслэлийн төсвийг хянаж үзэх ёстой гэсэн шаардлага тавихаар болсон байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ner tur(202.170.84.7) 2015 оны 10 сарын 27

ta nariig yuch gej baisan ard tumen odoo arai uur songolt xiix ni todorxoi

0  |  0
ner tur(202.170.84.7) 2015 оны 10 сарын 27

ta nar shou xiixee boli. songuuli duxuxuur l neex bid nart xairtai xumuus. odoo bid songoltoo xiine.

0  |  0
Amar(103.229.123.47) 2015 оны 10 сарын 26

Eruulig hamgaalah baiguullagiin ajil tan nariin Stalingrad 10 hubiar buuruulahgui gej baigaa bolobch SXD-in urchin emnelgiin emchilgee subilagch nariin 10-r sariin tsaling 10-r buuruulsan gej 10- sariin 26- nd hygtlan bodogch ni 16-r horoonii ajil tan nart help baihiig sons loo. Mongolchuud bid yasan hultsengui doroi humuus be. Temtseh guai l darluulaad suuh uom daa Bosoj temtseechee

0  |  0
Дорж(202.5.196.170) 2015 оны 10 сарын 26

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж яах гэдэг юм болоо. Нөгөө хэдэн хөгшдийнхөө хэдэн төгрөгийг идээд хэвтдэг ажил албанд зүтгэх дургүй тэжээврүүдийг олон болгох санаа юу. Идэхээс өөр эрдэмгүй бүх насны хувалз монголоор дүүрэн байнаа. Ажил хийхгүй засаг төрийг харааж зүхдэг өвчтэй хүмүүсээ цөөлье. Залхуу хойрго амьтдыг хөдөлмөрийн_ лагерьт хүчээр ажил хийлгэх хэрэгтэй.

0  |  0
Top