УИХ-ын гишүүдийн цалинг 30 хувиар хасахааргүй боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 29

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа билээ. 

Энэ үеэр улс төрийн албан тушаалтнуудын цалинг 30 хувиар, төрийн захиргааны албан тушаалтнуудын цалинг 10 хувиар хасах асуудлыг хэлэлцэв. Энэ асуудалд байнгын хороон дээр Д.Дэмбэрэл гишүүн “Ийм хоёрын хооронд юмаар хөөцөлдөөд хэрэггүй. Бүрэн эрхийн хугацаанд 300-хан сая төгрөг төвлөрч байна. Цалин хасаад хэрэггүй" гэсэн санал гаргаад байнгын хороонд дээр дэмжигдсэн байна.  

Д.Дэмбэрэл гишүүний гаргасан саналаар санал хураахад чуулганд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэнээр УИХ, Засгийн газрын гишүүдийн цалинг 30 хувиар бууруулахааргүй боллоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(71.215.97.170) 2015 оны 10 сарын 31

ta nariig harahn bitgii bodohoor buuljis tsytgaad baih um nyd horsoj bna ta narmongoliin ard tymniig iim bolgoson hoit nasandaa uursduu iim bolno

0  |  0
irgen(71.215.97.170) 2015 оны 10 сарын 31

undur tsalintai ih hyrliinhan yaj iij baigaad hasyylhaa boliv tegehed bagsh emnelgiinhen tsalingiin zeel avaadl yavj bn shu dee icheech ta nar ichih bylchirhaitai baij ih hyrliin gishyyn bolj baigaarai byzar gahainyyd ta nar ydahgyi zailnaa hyssench hyseegyich hogiin davaan deer ochij hog yhaj yzeh bolno

0  |  0
Zochin(103.229.121.30) 2015 оны 10 сарын 29

Herev ikh mungetei ikh hurliin gishuud tsalingaa hasuulahgui bol hamag tsalingaa mertgage-iin zeeliin erend egeed evdej ch chadahgui,tsalin ny hurehgui yadaj yavaa zaluusaa bitgii orold, eersdee zeel av av gechiheed negee garaaraa oron gergui bolgoh uildel hiij baina

0  |  0
Top