Засгийн газар дэд сайдгүй ажиллахаар боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 03

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар бүх дэд сайдыг албан үүргээс нь чөлөөлжээ. Төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор ийнхүү дэд сайдын орон тоо алга болж байна.

Шийдлийн Засгийн газар нь 15 яамны 17 дэд сайдтай үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд МАН-ыг Засгаас гарсны дараа дэд сайд нарыг нь чөлөөлсөн ч орны хүмүүсийг нь томилоогүй байсан юм. Нэгхэсэгдэд сайд нарыг томилуулахаар нэлээд яригдсан ч АН-ынхан дотроо багагүй маргаан өрнүүлж байсан удаатай. Удалгүй төсөв хэмнэх үүднээс дэд сайдгүй ажиллахаар ярьж эхэлсэн нь ийнхүү биелэгдлээ.

Улс төрийн намуудын хувьд албан тушаалын хуваарилалт хийхэд чухал нөлөө үзүүлдэг гэх уг албан тушаал сүүлийн хэд хэдэн Засгийн газрын үед байж ирсэн юм. АН, МАХН, ИЗН-ын дэд сайдуудын чөлөөлөгдсөнийг өнөөдөр тогтоол гаргаж, албажуулах аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.БАТХҮҮГЫН ХӨЛ ГАРУ(103.57.95.239) 2015 оны 11 сарын 03

ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ХӨЛ ГАР БҮДҮҮН БӨӨГИЙТЭЙ ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИ

0  |  0
zochin(59.153.112.44) 2015 оны 11 сарын 03

100 YAMAAND 60 UKHNA GEGCHEER MANAIKH SHIG JIJIG ULSAD IIM ILUU ALBAN TUSHAALUUD ER NI KHEREGGUY SHUU DEE. ULSYN KHURUNGU IDEKH GESEN SAIKHAN BOLOMJI

0  |  0
Top