Татварын албыг гаалийн байгууллагатай нэгтгэх нь хожим залруулж болзошгүй хор уршигтай шүү

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 04

ЭРХЭМ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ЭЭ!!!!!!!!!!ТАТВАРЫН АЛБЫГ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ НЭГТГЭХ НЬ ХОЖИМ ЗАЛРУУЛЖ БОЛЗОШГҮЙ ХОР УРШИГТАЙ ШҮҮ

 Гааль нь улс орны нийгэм, эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төрийн тусгай алба төдийгүй чухамдаа гадаад худалдааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулагчдад анхны сэтгэгдэл төрүүлж, ойлголтыг нь төлөвшүүлэх эхлэлийг тавьж өгдөг байгууллага.Гаалийн байгууллага нь БИЕ ДААСАН БАЙЖ, Монгол улсын үндэсний, эдийн засгийн  болон нийгмийн  аюулгүй байдлаа сахин хамагаалахад ТӨРИЙН ТУСГАЙ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ АЛБАНЫ НЭРИЙН ӨМНӨӨС хилээр орох урсгалд хар тамхи, мансууруулах бодис, зэр зэвсэг, хууль бус хориглосон, хязгаарласан бүхий л бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, гарах чиглэлд түүх соёлын үнэт зүйлс, байгалийн баялаг, алт мөнгө, улс орны тусгаар тогтнолын баталгаа  болсон үндэсний үнэт өв санг хамгаалах, гаалийн болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн хэрэг зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэг бүхий хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллага юм.

 Гаалийн байгууллагын үүрэг роль 21 дүгээр зуунд гадаад худалдааны орчин, худалдааг хөнгөвчлөх шаардлага болон нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр өргөжсөний дээр даяаршлын нөлөөгөөр улс орны хил хязгаар хүрээгээ тэлж, дэлхийн гүрнүүдийн харилцан хамаарал өмнөх зууны эхэн үетэй харьцуулахад асар ихээр нэмэгдсэнтэй холбоотойтойгоор үндсээрээ өөрчлөгдөж ирсэн.2008 оны 6 дугаар сард явагдсан Дэлхийн гаалийн байгууллагын Зөвлөлийн 111/112 дугаар чуулганаар 21 дүгээр зуунд гаалийн баримтлах бодлогыг баталсан билээ. Энэхүү бодлогын бичиг баримтад хоёр үндсэн суурь асуудал хөндөгдөж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хэмжээний сүлжээнд орсон гааль /globally-networked customs/ болон хилийн хяналтын менежментийг сайжруулах /coordinated border management/ асуудлууд юм.Энэ баримт бичигт орчин үеийн гаалийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арван чиглэлийг тодорхойлсон юм.

Үүнд:1. Дэлхийн хэмжээний сүлжээнд орсон гааль 

2. Илүү сайн уялдаа холбоотой хилийн

3. Мэдээлэлд тулгуурласан эрсдэлийн менежмент

4. Гааль худалдааны хүрээнийхний түншлэл

5. Ажлын орчин үеийн арга барил, журам дүрэм, ажиллагааг хэрэглэх

6. Технологийн дэвшил, арга хэрэгслийг ашиглах

7. Ажлаа явуулах эрх мэдэлтэй байх

8. Мэдлэгт суурилсан мэргэжлийн өндөр ур чадвартай үйлчилгээг үзүүлэх соёл

9. Гаалийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх

10. Авлигаас ангид байх

  21 дүгээр зууны гааль бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэхдээ ДГБ-ын олон жилийн туршид хуримтлуулж ирсэн гаалийн арга ажиллагааны баялаг туршлага, мэдлэгийн талаарх мэдээллийг  улс орнуудын гаалийн байгууллагын уялдаа холбоог сайжруулахын тулд харилцан солилцон, гаалийн хяналтыг оновчтойгоор зохион байгуулж, эрсдлийн удирдлагын арга барилыг нэвтрүүлэх Киото конвенцийн заалтыг мөрдлөг болгон ажилласаар ирлээ.  Түүнчлэн саяхныг хүртэл ДГБ болон түүний гишүүн орнууд импортын бараанд хамаарах асуудлыг түлхүү анхаарч байсан бол гадаад худалдааг хөнгөвчлөх, түүний аюулгүй байдлыг хамгаалах багц стандартыг хэрэгжүүлж эхэлснээр бараа нийлүүлэлтийн сүлжээний бүхий л шат, экспорт болон транзитад зайлшгүй анхаарах болсон байна.Гаалийн байгууллага нь төрийн тусгай алба болохын хувьд төр, засгийн зүгээс түүнд хандсан зөв бодлого баримтлах болон мэргэшсэн байгууллагын хувьд өөрөө өөрийнхөө үндсэн концепцоос хазайхгүй байхад байнга анхаарах ёстой. Гаалийн байгууллагыг татварын байгууллагатай нэгтгэх нь үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах аюултайгаас гадна төсвийн зардлыг хэмнэх гэснээсээ дордож хожим нөхөж барахгүй их төсвийн алдагдалд хүрч болзошгүй эрсдлийг тооцох ёстойг эргэж харах нь зүйтэй юм. 

Гаалийн байгууллагыг төрийн тусгай албаны ангилалд оруулсан нь чухамдаа төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх нарийн мэргэшсэн мэргэжлийн алба гэдгийг нь тодорхойлж буй явдал юм. Өөрөөр хэлбэл гаалийн мэргэшсэн албыг улс төржүүлэхгүй, аль нэг байгууллагатай нэгтгэхгүйгээр, мэргэжлийнх нь чиг шугамыг ямагт тэргүүн зэрэгт тавих бодлогыг хатуу баримтлах нь гааль болон гаальчдын ёс зүйг дээшлүүлэхэд чиглэгдсэн чухал хамгаалалт болно. Гэтэл 21-р зуунд гаалийн байгууллага нь төрийн эрхийг барьж буй улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хэрэгжүүлэгч байгууллага болж хувирахад бэлэн болсон тул  төр засгийн зүгээс “Гаалийн байгууллагыг өөр нэг чиг үүрэгтэй төрийн байгууллагатай нэгтгэж, хүчий нь сулруулан ганхуулж буй явдал нь” олон улсын түвшинд бие даасан байдал алдагдан бусад орны гаалийн байгууллага болон Дэлхийн Гаалийн Байгууллагын өмнө ойлгомжгүй байдал үүсэн, харилцан тууштай хамтран ажиллах итгэл найдвар алдагдан, МУ-ын Гаалийн байгууллагын нэр хүнд, чадавхи эрс буурах аюул нүүрлэхээс болгоомжлон, харин гаалийн байгууллын үйл ажиллагааг сайжруулан төрөөс дэмжлэг үзүүлэн, улс орны тусгаар тотнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах хамгийн гол үүргээ гүйцэтгэхэд нь анхаарах асуудал өнөөдөр хамгаас чухал байгааг эргэцүүлэн тунгааж үзэх шаардлага тулгараад байна.  

Сэтгэгдэл ( 48 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.11.104) 2015 оны 11 сарын 06

Улс орныг Ардчилсан нам хэтэрхий буруу тийш чиглүүлээд байна даа. Дэлхийн гаалийн байгууллагуудын жишгээс дор орохгүйг хичээн хөгжиж байгаа Гаалиа унагахыг зорьжээ. Манай улсын Гааль бизнесийг дэмждэг гэдгийг бизнесийнхэн бид хэлнэ дээ.

0  |  0
Зочин(59.153.112.80) 2015 оны 11 сарын 06

negtgehed buruudaad baih yum baihgui ee Udirdlaga ni l neg gsen ug tertei tergui baitsaagch nar ni uursdiin hariutssan chigleleeree ajillaad l yavchihna

0  |  0
Зочин(202.70.38.18) 2015 оны 11 сарын 06

Энэ бол маш буруу үйлдэл юм.

0  |  0
UNCHIGCH(202.21.118.98) 2015 оны 11 сарын 06

TENEG HUND ERH MEDEL HEZEE CH UGCH BOLOHGUI GEDGIIG HAA HAANAA ODOO MEDEJ AV.TED YUCH HIIJ MEDNE. UNUUDUR IIM SHIIDVER GARGAJ BGA ULS MARGASH HYATADIIN HARYAT BOLII GEJ HELEHED GAIHAH YUM ALGA.

0  |  0
Зочин(202.70.46.216) 2015 оны 11 сарын 05

Чоно, нохойн эрлийз аль альнаас нь аюултай байдаг гэж нэг яриа байдаг байхаа.

0  |  0
zochin(202.9.42.43) 2015 оны 11 сарын 05

gaali deer budliad l yavjbsan nuhur bna.

0  |  0
Turbat(103.57.92.85) 2015 оны 11 сарын 05

Fortuna-giin baruun gar Gangar Invest-iin Purev dargaar ni ochij baigaa gesen uu

0  |  0
Зочин(202.21.118.98) 2015 оны 11 сарын 05

Engiin iregnii huvid Tatvar gaali 2 iig negtgeh ni tuiliin buruu shdee tus tusdaa chig uuregtei 2 uur baiguulaga shdee ergui maluud yumaa

0  |  0
зочин(202.21.118.98) 2015 оны 11 сарын 05

Manai 76 uneheer teneguud yumdaa Tatvar Gaali hoyriig negtgene gedeg chini Mal emnelegiig hun emnelegtei negtgej buitai agaar neg shuudee. Maliin emchilgee hunii emchilgee hoyr chini udur shunu shig ylgaatai shuu dee ta buhen sain tungaaj bodoldoo

0  |  0
Tansag batsaan(202.72.245.46) 2015 оны 11 сарын 05

Ene negtgeh asuudal tuuhiin huudasnaa buruu aldaatai bjee gedgiig 2-ch udaa batlagdsan bdag!!! Ene baiguullaga uuruu bie daasan bgaad zogsohgui harinch ushuu ajillah nuhtsul bolomjiig ni hangaj baih yostoi gazar!!! Tatvariin baitsaagch baraa, teevriin heregsel zorchigch shalgaj /ice, alt, an amitan/ zergiig ilruuldeggui l bh!!! Bodoh tun!!! Tuuhiig sanah tun!!!!

0  |  0
surt(202.21.111.98) 2015 оны 11 сарын 05

gaaligui bol turiin bagana ganhana gej neg ug baidag.negtgeh shiidver gargahad amarhan.hojmiin ur dagavar ne yamar baih ve.90 eed onii eheer hangamjiin gazruudiig gadaad hudaldaanii yamand negtgeseniig sanaj bna.tegeed huuli yosnii hudaldaa gedeg um alga bolj,surug ur dagavar ne odoo sh medegdej bna.Gadaadtai hudaldaa hiine gedgiig zahaas baraa avahtai adil bodoj gargasan shiid.tegeed sh tatvariinhniig gaaliin tatvar nogduulah arga ajillagaand surgahuu.tsegtstei bodoh heregtei bna.Gaaliin odoogiin darga nar uursduu alban tushaaltaigaa uldehee l bodoj bna uu.Arai ugui baimaar

0  |  0
зочин(202.21.117.114) 2015 оны 11 сарын 05

АН бүх зүйлийг санаатай бусниулаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөх боллоо, үнэхээр хорлох л ажил сэдэж байна, монголын уран зохиолын хичээлийг хасах санаачлага гаргаж байсан нам шүү дээ, хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээлийг хассан нь гэмт хэрэг гэж үзэж болно доо, эсвэл санхүүгийн хяналтыг байхгүй болгож байгаад идэж ууж эхэлсэнийг бүх хүмүүс мэддэг болсон шүү, эсвэл өвлийн хүйтэнд ядарсан гэр хорооллын иргэдийг заавал бууж автобус солиулдаг нь эдийн засаг болон эрүүл мэндийг санаатай хорлож байгаа хэрэг, эдийн засгийг буруу бодлого явуулж унагаачихаад ард түмэнд татвар авна, хорлох, хорлох

0  |  0
Zochin(103.229.121.108) 2015 оны 11 сарын 05

Mash buruu

0  |  0
Zochin(103.229.121.108) 2015 оны 11 сарын 05

Buruu

0  |  0
Tuya(103.229.121.108) 2015 оны 11 сарын 05

Buruu

0  |  0
hosoo(103.26.193.194) 2015 оны 11 сарын 05

hemnelt hiijiin geed turiin baiguullaguudaa negtgeed baiwal utgaguishdee. Tus tusiin uuriin gesn chig uuregtee baiguulagguud negdene gedeg utgagui.

0  |  0
zochin(27.123.214.115) 2015 оны 11 сарын 04

Buruu

0  |  0
Zochin(59.153.114.160) 2015 оны 11 сарын 04

Uls torjihgui gaaliin tatvariig taivan ajliig ni hiilge.

0  |  0
Zochin(202.9.43.33) 2015 оны 11 сарын 04

Yaj ch bodson yaj negtgej bolhovdee uls turchij buh zuilig uurt ashigtaigaar erguulhin tuld uur uursdin chig uuregtei 2 baigullagig niilulj hul tolgoi n medegdehgui yum hiih gej baihin ugasa buruu

0  |  0
Qwerty(103.26.193.124) 2015 оны 11 сарын 04

Gaaliin baiguulagiig tatwartai negtgeh ni mash buruu

0  |  0
Zaya(103.57.95.99) 2015 оны 11 сарын 04

gaaliin baiguullagiig tatwartai negtgeh ni mash buruu

0  |  0
Ard tumen(103.26.193.194) 2015 оны 11 сарын 04

Mongol geheeree l ingej turiin baiguullaguudaaraa togloom hiij zawhruulj bolno gej boddog yumuu? mongold baitugai delhiid chin Gaali tatwar ni negdsen gazar baihgui. Gaali bol tusdaa bie ee daasan asar tom turiin baiguullaga. Tatwarch gesen. Ene 2 negdwel utgaa aldna. zuw bichsen baina.

0  |  0
ех (59.153.112.82) 2015 оны 11 сарын 04

Болор сайд орос хятадын гааль шалгаад оруулж гаргаж бхад манайх юуг нь шалгадаг юум гэж бсан даан ч дээ тусгаар тогтносон улс бхын хэрэг бна уу эх орноо 2 хоршдоо хувааж огье л гэсэн санаа бхдаа

0  |  0
Anu(59.153.114.125) 2015 оны 11 сарын 04

Mash zuv bichsen bna. Yag unendee bol chin uneniig bichjee gaaliin tuhai. Iim nariin zuil baidag gedegiig tur zasag mini medmeersendee !!!! Uls eh oron maani taivan amgalan aih ayulgyi bailgadag gaalichidiin tenger hayagui bhoo.

0  |  0
Anu(59.153.114.125) 2015 оны 11 сарын 04

Mash zuv bichsen bna. Yag unendee bol chin uneniig bichjee gaaliin tuhai. Iim nariin zuil baidag gedegiig tur zasag mini medmeersendee !!!! Uls eh oron maani taivan amgalan aih ayulgyi bailgadag gaalichidiin tenger hayagui bhoo.

0  |  0
Anu(59.153.114.125) 2015 оны 11 сарын 04

Mash zuv bichsen bna. Yag unendee bol chin uneniig bichjee gaaliin tuhai. Iim nariin zuil baidag gedegiig tur zasag mini medmeersendee !!!! Uls eh oron maani taivan amgalan aih ayulgyi bailgadag gaalichidiin tenger hayagui bhoo.

0  |  0
Anu(59.153.114.125) 2015 оны 11 сарын 04

Mash zuv bichsen bna. Yag unendee bol chin uneniig bichjee gaaliin tuhai. Iim nariin zuil baidag gedegiig tur zasag mini medmeersendee !!!! Uls eh oron maani taivan amgalan aih ayulgyi bailgadag gaalichidiin tenger hayagui bhoo.

0  |  0
Zochin(202.9.42.62) 2015 оны 11 сарын 04

Yaj niiluulj boloh vedee. Gui arai ugui blguidee, ter neg baishing zarah mungu l unuudur nudend n hargdaad tusuv hemnej b gej enduureed bgaan bishuu, als hetee eh ornoo bodoj asuudald handdggui yum uu, zuvhn unuudriig bodood, margaashig yah gej b aa, margaashin hevend n oruulh zardliig erhen ediin zasagcg nar mine tootsooch yadaj,

0  |  0
Зочин(27.123.214.105) 2015 оны 11 сарын 04

Монголын минь нэр хунд унаж бид бухэнд итгэх итгэл алга болно шуу Эрхэм гишуудээ

0  |  0
Зочин(27.123.214.105) 2015 оны 11 сарын 04

Энэ унэндээ солиотой галзуу тэнэг хуний хийж чадах асуудал. энэ 2 байгууллага чинь оор оорийн чиг уурэгтэй. ингэж нийлуулсэнээр хэнд ашигтай юм. улс эх оронд минь л лав ашиггуй Улс торчид болон Болор, Сайханбилэг сайдад л ашигтай. Яагаад гэвэл 2 байгууллагыг нэгтгээд суларсан байшинг нь дуудлага худалдаа нэрээр оорсдоо авах далд санаатай байх. Хэрвээ гааль татвар 2ыг нийлуулэх юм бол 2016оны сонгууль хаяанд ирсэн энэ уед АРЧИЛСАН НАМ мянга мянган дзмжигчдээ алдаж 1ч гишуун их хуралд сонгогдож чадахгуй болно шуу ЭРХЭМ ГИШУУДее Цаашлаад дэлхийн Гаалийн байгууллага Нэгдсэн Ундэсний Байгууллагад

0  |  0
Зочин(27.123.214.105) 2015 оны 11 сарын 04

Энэ унэндээ солиотой галзуу тэнэг хуний хийж чадах асуудал. энэ 2 байгууллага чинь оор оорийн чиг уурэгтэй. ингэж нийлуулсэнээр хэнд ашигтай юм. улс эх оронд минь л лав ашиггуй Улс торчид болон Болор, Сайханбилэг сайдад л ашигтай. Яагаад гэвэл 2 байгууллагыг нэгтгээд суларсан байшинг нь дуудлага худалдаа нэрээр оорсдоо авах далд санаатай байх. Хэрвээ гааль татвар 2ыг нийлуулэх юм бол 2016оны сонгууль хаяанд ирсэн энэ уед АРЧИЛСАН НАМ мянга мянган дзмжигчдээ алдаж 1ч гишуун их хуралд сонгогдож чадахгуй болно шуу ЭРХЭМ ГИШУУДее Цаашлаад дэлхийн Гаалийн байгууллага Нэгдсэн Ундэсний Байгууллагад

0  |  0
NARTAM(43.242.243.106) 2015 оны 11 сарын 04

ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ХӨЛ ГАР БҮДҮҮН БӨӨГИЙТЭЙ ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОС ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛ

0  |  0
s(59.153.112.82) 2015 оны 11 сарын 04

g

0  |  0
золбоо(59.153.112.82) 2015 оны 11 сарын 04

Дорлигжав сайд хилийн цэргийг харьяатад нэгтгэсэн маш буруу шийдвэр буцааж ХХЕГ т нь өгөх хэрэгтэй гэсэн бна лээ гааль татварыг нэгдвэл бас л иим залруулах бантан болно доо

0  |  0
зочин(202.9.43.163) 2015 оны 11 сарын 04

Энэ яаж ч бодсон болохгүйлдээ.Ноён ерөнхий сайд та монгол улсын төрийн байгууллагуудын ажллах хүчийг сулруулан тарамдуулж толгойтой толгойгүй нь мэдэгдэхгүй ийм л нэг саармаг юм хийх гэж байгаагаа ухаарах хүнүү үгүй юу.Бүр энгийнээр хэлхэд энэ шийдвэрээ үтэр түргэн татаж авах нь зүйтээ болвуу.

0  |  0
Galdan(59.153.114.125) 2015 оны 11 сарын 04

Alivaa zuiliig nuraah amarhaan harin buteen bii bolgoh hecuu!!! Morinoosoo buulgui taliig tuulah amarhaan harin morinoosoo buugaad turiig tuvhnuuleh hecuu shuu bilgee minii huu. Chi mini ug ni siireg uhaantai yumsan boloh bolohgui hunii ugend buu or. Unoodoriin uohnoos margaashiin uushgi deer gedeg dee!!! Minii huu chi uul ni ih uhaantai shuudee odoo oroitoogui deer sanalaa tataj avdaa! Herev huuchinaar ni uldeej suiruulehgui bol myanga myangan gaalichid tuunii ar ger turol turogsod chamd munch olon like ugoh bhdaa ireeduid. Mun munh huh tengerees ih ezen Chingis khaan maani bayrlah bh chamd.

0  |  0
zochin(112.72.11.101) 2015 оны 11 сарын 04

Ene 2 tus tusda chig uuregtei baigullagiig niiluuleh ni er.saidad yamar ashig garah um? Tsaad nariin uchir ni uynd orshino ve? Yagaad bugdere heleltsej tungaan shuuj asudlalig zoboor shiidej bolohgui gej? Niiluuleh ni huuli erh zuin hubid.ediin zasgiin hubid ch urgui zardal iheer garj yadarsan ediin zasgiig ulam l dorduulna gedgiig uhaant merged medej baimaar.Niiluulehiig demjihgui bna.

0  |  0
Dorjnamjnl(49.0.187.171) 2015 оны 11 сарын 04

Uneheer baij bolohgui asuudal bainaa chuhmal bodlogogui tolgoo muutai tur zasgin udirdalgin ywuurgui uildel bish uu! Teneg shiidber gargaj ereeduid ard tumneeree haraalgah bii.

0  |  0
Zochin(202.9.40.243) 2015 оны 11 сарын 04

Huulind uurchlult orno logo hubtsas soligdono iluu garsan baishing zarahaas hetersen l zardal garna daa turiin tolgoig Iim teneg humuus baigaad uneheer it gej chadahgui bna

0  |  0
Намхай(27.123.214.105) 2015 оны 11 сарын 04

Энэ тухай сонсоод бас уншаад үнэхээр Ерөнхий сайд Сайханбилэгийг юу хийгээд бас юу хийхгээд байгааг ойлгохгүй байна. Магадгүй та хүндрэлээс гарах гарц гэж бодож энэ асуудлыг барьж авсан байж магадгүй гэвч энэ чинь үнэхээр оюун ухаант хүний хийж боломгүй увайгүй үйлдэл. Яагаад гээ ч энэ бол Монголыг сүйрүүлэх хамгийн том алхам. Та бол бодвол түүхээ мэддэг л байлгүйдээ. Гааль анх Монголоос үүссэн гэдгийг арай мэддэггүй юм биш биз. Өнөөгийн 21 зууны энэ хурдацтай хөгжиж байгаа хөгжлийн гарц бол гааль, түүний гадаад дотоод организим юм. Хэрвээ та тэр организмын хэвийн үйл ажиллагааг зогсооно.

0  |  0
Зочин(202.21.106.107) 2015 оны 11 сарын 04

Зөв шийдвэр гэж бодож байна. :D

0  |  0
Top