Хулигаан ардчилал ба Б.Саранчимэг

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 05

Ийм нийтлэлийг улсын баатар  Э.Бат-Үүлд зориулж бичнэ  чинээ санасангүй явлаа. Ардчиллын төлөө  өөрийнхөө  нэгэн  насны  ухамсарт  амьдралыг зориулсан хүн гэвэл түүнийг хэлнэ.  Түүнийг  авилгач  биш зарчимч шударга хүн гэдэгт би бат итгэдэг. Харин энэ удаа үзгээ шүүрэх хэрэг гарав.  Хотын захирагч Э.Бат-Үүл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэгийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Учир нь Үүл даргыг огцруулах бичигт  Б.Саранчимэг  гарын үсэг зурсан   “гэмт хэрэг”-ийг үйлдсэн байна... Энэ үйлдлээс  анзаарахад  улсын баатар маань  үг сонсож чадахаа больжээ.  Хотын даргаас огцорно гэдэг байж боломгүй үйлдэл бөгөөд эрхэм даргыг огцруулах бичиг дээр гарын үсэг зурах нь бүү хэл,  мөрөөдөхийг ч хориглосон бололтой. Ийм үед нь нөхөр Б.Саранчимэг   огцруулах бичиг дээр гарын үсэг зурчихсан юм чинь ажлаас нь хусалгүй ч яахав.  Хэрэв цаазлаж болдогсон бол  бүр цаазлах нь ээ. Э.Бат-Үүлийн багийнхан  энэ явдлаа   нэлээд  хуучинсаг хөгийн байдлаар тайлбарлаж  байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Засаг даргын захиргаанд байдаг байгууллага. Нэгэнт дор нь ажилладаг хүн даргадаа итгэхгүй огцруулна гээд гарын  үсэг зурж яваа бол Э.Бат-Үүл түүнийг ажлаас чөлөөлөх нь зөв гэж.  Хэрэв дарга нь огцруулах хэмжээний  ёс зүйгүй үйлдэл гаргаж хууль дүрэм зөрчсөн бол огцруулж л таараа. Юун гарын үсэг зурах төдий вэ.  Харин  Э.Бат-Үүлийнхээр бол даргадаа долидогоноод буруу үйлдэл болгонтой нь эвлэрээд  дуугүй явах нь зөв байж үү. Ардчиллын төлөө юугаа ч хайрлаагүй Э.Бат-Үүл ийм  шийдвэр гаргаж явна гэхээр  итгэл хөсөрдөм.  Ийм ардчиллын төлөө Үүл дарга шоронд хоригдож, элдвээрээ зүхүүлж, ийм ардчиллын төлөө цагдаад бороохойдуулж  үхэхээс бусдыг үзсэн байх нь уу.  Сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэнтэй ихээхэн дайтаж шүүх цагдаадаа тулж явна гэж сонслоо, түүнийг. С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэгт хилсээр гүтгэгдэж шоронд хоригдчихоод гарч ирэхдээ  “ Намайг  гүтгэх энэ эрх чөлөөний чинь төлөө би зүтгэх болно ” гэж хэлж байсан агуу үзэл санаа нь хаачив.  Улаанбаатар хотын даргаар хоёрхон жил ажиллаад  албан тушаалын амтанд орж ваакамжуулагдах нь энэ үү. Ямар хямдхан  үзэл санаа,  ямар хямдхан замнал вэ...

Б.Саранчимэгийг  өмөөрч энэ үгийг хэлэхээр өмнөөс “Б.Саранчимэг  Э.Бат- Үүлийн хажууд хэн бэ. Хийсэн бүтээсэнийг нь харьцуулашгүй ” гэх хандлагууд  гарч байна.  Харин ч харьцуулах юмтай юм биш үү.  Б.Саранчимэг  2010 онд  томилогдож ирэхэд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж улаанаараа эргэсэн шороо л байсан.    “Цэцэрлэгт хүрээлэнгүй Цэцэрлэгт хүрээлэнгийн дарга томилогдлоо” гэж бид шоолж бичиж байв даа. Одоо хар даа. Цэцэрлэгт хүрээлэн ямархуу газар байна вэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн  23 хувийг тэднийх бүрдүүлдэг.  Зуны дэлгэр цагт өдөртөө 5-10.000 хүн орж гарч амарч саатдаг гэсэн судалгаа бий. WF-ийн дүнгээр бол тэнд ямар нэгэн томоохон арга хэмжээ   болоход  80.000 хүн ордог гэх.  Арваад жилийн өмнө нутгаасаа гарсан нэгэн найзаасаа би “Хот маань гоё болж уу, өөрчлөгдсөн байгаа биз “ гэхэд ”Нүдэнд харагдаж байгаа хамгийн сайхан зүйл бол Цэцэрлэгт хүрээлэн болжээ.... Сайхан санагдлаа”  гэсэн юм. Би ч тэгж боддог. Хотын төвөөр гишгэх газаргүй шахам болгон сүндэрлэж байгаа хэлбэр дүрс бүхий шилэн байшингууд сайхан ч тэр болгонд гэр бүлээрээ очоод саатан амраад байх биш. Үүл дарга хотын захирагч болоод олон ажил хийжээ. Тэр бүр нь мөнгөн дүнгээрээ ширээн дээр минь байна.  Б.Саранчимэгийн ажилтай  арай дөхөм  болохоор нь нэгэн тоог дурдья.  Хотын дарга маань  дарга болсон цагаасаа эхэлж (2013 оноос) зуны гурван сард хотын гүүр гудамж талбайд нэг наст баартай цэцэг өлгөдөг уламжлалтай болсон.  Гуравхан сар л нүд баясгаад үхчихдэг энэ цэцгүүдэд  95  тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Гэтэл өнөөх Б.Саранчимэг нь 5 тэрбум  253 сая төгрөгөөр л усан оргилуур, ойн төгөл, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, сүүдрэвчүүд, ажилчдын автобусны зогсоол, дасгалын тоног төхөөрөмж, эко танхим, цагдаагийн талбай байгуулжээ. Гэхдээ энэ 5 тэрбум гаруй төгрөгийн төсвөөс биш Эрээн хот, Сөүл хотын захиргаа, Мянганы хөгжлийн сангаас гуйж түүж хөөцөлдсөөр бүтээж амжсан байна. Хийж бүтээсэн зүйл, зарцуулсан мөнгөний  дүн тун ч ялгаатай юм. Харин Үүл баатрыг ардчиллан алтан хараацай, 25 жилийн турш ардчиллын үйл хэрэгт   зүтгэсэн, УИХ-ын гишүүн байсан гээд дөвийлгөх намтар арвинтай  хүн. Гэхдээ энэ бүхнээрээ түрээ барьж бурхангүй газрын буг мэт аашилж болохгүй ээ. Энэ бол ардчилал биш. Харин үл бүтэх хулигаан зангийн л муйхар шийдвэр. Хулигаан ардчиллын золиос нь Б.Саранчимэг  боллоо доо.

Эх сурвалж: baabar.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хотын иргэн(202.21.106.108) 2015 оны 11 сарын 15

ичих энэ тэр бол бүүр ховор бараа болж дээ.тамхины цэг гэж нэг шилэн хоргорхуу юм ,хогийн уут гэж нэг ногоон уут гээд баахан мөнгө салхинд хийсгэсэн дарга гуай цэцэрлэгт хүрээлэнг сайхан авч яваад нь уу? эсвэл нэг насны бүтээл хийсэнд нь үү? энэ хүнийг ажлаас нь халж байдаг сонин логиктой марзан этгээд юмаа энэ бат-үүл чинь

0  |  0
дарам(202.9.40.140) 2015 оны 11 сарын 10

Уг нь тэр Саранчимэг захирал чинь Батүүл даргын багийн нэг гишүүн нь мөн юм байгаа биз дээ. Багийнх нь нэг гишүүн нь огцруулах асуудал тавихаар багаар ажиллах зарчим алдагдахгүй юу?? Багийнхаа эсрэг довтолдог хөл бөмбөгчин гэж байх уу. Ийм юм ёстой дуулдаагүй юм байна. Харин энэ Мөнхбаясгалан дуулсан байдаг юм байлгүй. Ер нь баг болж ажиллаж чадахгүй бол халаад явуулах нь зөв. Тэгээд тэр захирал хүүхэн намынхаа дөнгө, явууллагад автаад багаа дэмжихгүй ээ, хамтарч ажиллахгүй ээ л гэж байгаа бол баяртай гэх нь шудрага ёсонд нийцэнэ. Харин байлгаад байх юм бол Батүүл, Батүүл биш болно. Зөв.

0  |  0
Н.Баска(27.123.214.113) 2015 оны 11 сарын 07

Үүл баатар ёстой нүүдэг үүл болсныгАТ-мэдэхийн ихээр мэдэх байхУт-д АН ялсанаас нүүдэг үүл болсон гэж бодогдож бн.УБ ыг тойруулж хороолол барьсан нэртэй ах дүүс үр хүүхдүүдээ шинэ ХХК-үүд байгуулж тэр бумтан болсон тэгээд барахгүй огцорсонч гал алдахгүйн тулд сэлэнгийн хүдэрийг зөөх төмөр зам авто замыг төрсөн дүүгээрээ ямар ч шалгаруулалтгүй тэндерээр тавиулаад гангарч байгаа шүү дээ ийм том баатартай юм яриад хэрэг байнауу?Одоо2 чих нь мөнгөөр дүүрээд сонсол байхгүй болсон байлгүй

0  |  0
зочин(183.177.98.34) 2015 оны 11 сарын 06

Зөв бичжээ. Үнэндээ Бат-Үүл Зоригийг алсаныхаа төлөө баатар болсон шүү дээ. Тэр тухай хүмүүс ярьдаг л байнса. Тэрнээс улсын баатар болохоор юум хийгээгүй, гавъяа байгуулаагүй шүү дээ. Одоо хотыг өөрийн хувийн эзэмшил гэж бодсон бололтой.

0  |  0
зочин(203.194.114.193) 2015 оны 11 сарын 06

БАТ-ҮҮЛИЙН ГЭР БҮЛ ХОТЫН АВЧ ЯВАА ШҮҮ ДЭЭ. ХЭРЭВЭЭ ОЛОН ЮМ ЯРИАД БАЙВАЛ ЯРШИГ ЭНЭ МУУ ХОТЫН ДАРГЫГ ЧИНЬ ХИЙХГҮЙ ШҮҮ ГЭДГЭЭ ХЭЛСЭН Ш ДЭЭ ЦААД БАТ-ҮҮЛ ЧИНЬ. ЭХНЭР, ХҮҮ ГЭЭЛ УЛС ТӨРИЙГ ГЭР БҮЛИЙНХЭЭ АМЬДРАЛТАЙ ХОЛИОД ЯВАА БААТАР ДАА. АРДЧЛАЛЫГ БАТ-ҮҮЛ ЭХЛҮҮЛЭЭГҮЙ. ЗҮГЭЭР Л ДУНД НЬ ХАМХУУЛ ШИГ ХИЙСЭЖ ЯВСАН ХҮН ӨНӨӨДӨР САНААДГҮЙ БААТАР БОЛЧИХСОН ШҮҮ ДЭЭ. ТЭР САНААНДГҮЙ ГЭЭД БАЙГАА НЬ ЭБЭ АХ ШҮҮ ДЭЭ.......

0  |  0
ajaa taij(202.9.40.137) 2015 оны 11 сарын 05

saranchimeg yasan gej YYLiig ogtsoruula gej namiinxaa daalgavariig bieluuldeh baina.ogtsoruulaad zogsoxgui eruu uusgej golomtii ni samrax komunistuudiin uvaigui sanaarxald ni ogtsruulaad zogsoxgui banzdax xeregtei. yagaad gejuu chamaig tsenzuurguigee xiigeed muruuruu yavxad chini bagiixanii chini xen negen saran avxai tugjildvel chi bayarallaa geed nuruugaa taviad uguxuu? yguil baixgui uy?

0  |  0
жамук(202.9.43.112) 2015 оны 11 сарын 05

Ажилаа л хиигээд явбал барав.

0  |  0
ж(202.179.20.119) 2015 оны 11 сарын 05

хоын иргэд сонгосон хүн ажилаа өөрөө мэдээд хийг чи битгий олон юм хуц

0  |  0
мөнх(202.21.106.112) 2015 оны 11 сарын 05

үүлийн хүүгийн 500 саяын авилгын хэрэг яасан бэ, монголчуудаа

0  |  0
sar(27.123.214.120) 2015 оны 11 сарын 05

Btvvl zuv. Davarsan hurgan gudamjind garaa l biz...

0  |  0
Ану(27.123.214.118) 2015 оны 11 сарын 05

Саранчимэгийг танихгүй ч энэ нийтлэлийг уншихад их л юм хийсэн хүн байна Бат үүлийн буруу гэж үзэж байна.Хүн өөрийнхөө үзэл бодлыг яагаад илэрхийлж болдоггүй юм

0  |  0
Ану(27.123.214.118) 2015 оны 11 сарын 05

Саранчимэгийг танихгүй ч энэ нийтлэлийг уншихад их л юм хийсэн хүн байна Бат үүлийн буруу гэж үзэж байна.Хүн өөрийнхөө үзэл бодлыг яагаад илэрхийлж болдоггүй юм :-@

0  |  0
zochin(103.26.193.235) 2015 оны 11 сарын 05

batuul aria dendej bainaa! saranchimegiin chigchii huruund ch hurehgui baij ih novshirch bainaa! Hotiin dargiig monhiin suudal gej bodson yum baih daa. Huu ni tender hulgailsan biz dee! Teriigee halaach!

0  |  0
Хуцваа(103.229.122.204) 2015 оны 11 сарын 05

Будаач будаач гэхээр сахлаа буджээ энэ хуухэн. Чи хотын даргын халаа сэлгээнд оролцдог хэн бэ. Чи еерее хулигааны авгай биддээ бидда

0  |  0
ичиг ичиг(202.55.191.76) 2015 оны 11 сарын 05

Бат-Үүлийн зөв ш дээ хамтарч ажиллаж чадахгүй гээд гарын үсгээ зураад гүйгээд байгаа нөхдүүдийг гуйж байлгах алба байхгүй халаад л явуулж ажлаа хийх хэрэгтэй. Нэгэнт нэг баг болохгүй гэсэн хүмүүс матрын нулимс унагаж захиалгат нийтлэл бичээд байх ч хэрэггүй ичмээр юм. Өөрөө огцоруулна хамтарч ажиллахгүй гээд гарын үсгээ зурсан юм чинь тэр огцорохгүй харин чи халагд гэнэ биз дээ огцор гэсэн болгоноор огцорно гэж юу байсан юм кккк

0  |  0
1(202.21.118.98) 2015 оны 11 сарын 05

саранчимэг төлбөрөө сасйн төлсөн нь мэдэгдэж бн

0  |  0
onon(45.49.214.15) 2015 оны 11 сарын 05

ene abgai ch ooroo jinene aimaar xulgaichtai shorond xolbogdoj baisan daa.

0  |  0
Зочин (43.242.240.134) 2015 оны 11 сарын 05

dan huligaanuudiin nam unen shd

0  |  0
Huligaan(27.123.214.106) 2015 оны 11 сарын 05

Yag heljee ene Erdenee Batzaya Battulga geed bugdeeree huligaanuud bs ter Dambijn Hishgee Enkhtaiwan geed ardchilsan nam huligaani nam

0  |  0
Зочин(103.26.193.40) 2015 оны 11 сарын 05

Ёстой зөв зүйтэй бичсэн бна Батүүл одоо болимоор юмаа Огцруулбал таарна Хотын тохижилт гэж богино настай цэцэгтарьж тийм их мөнгө салхинд хийсгээд бхдаа яадаг бна Замаас нь завшаа биз

0  |  0
Top