Г.Шийлэгдамба сайдад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 06

АТГ-аас энэ сарын 4-ний 16.00 цагийн үед МАХН-ыг Зас­гийн газарт төлөөлөн суугаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг ажлынх нь өрөөнөөс баривчилж, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Түүнийг бусдаас 500 орчим сая төгрөгийн авлига авч байхад нь АТГ-ын ажилтнууд үйлдэл дээр нь барьсан учраас ийн цагдан хорьсон хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж буй. Гэхдээ энэхүү баривчилгааны талаар АТГ-аас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Харин өчигдөр 13:00 цагт МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар намынхаа байранд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Г.Шийлэгдамба сайдыг баривчилсан нь МАХН-ын эсрэг хийж буй улс төрийн зохион байгуулалттай хэлмэг­дүү­лэлтийн дараагийн шат юм. МАХН-ын дарга, удирдлагууд болон гишүүдэд чиг­лэсэн заналхийлэл, хэлмэгдүүлэлт ирэх нь тодорхой байсан. Харин хэзээ, хэнийг барих бол гэсэн асуулт л нууц байсан юм. Гэтэл үүний хариу болж Засгийн газрын гишүүн Г.Шийлэгдамбыг ийнхүү барив­чиллаа. Энэ бол сонгууль дөхсөнтэй, мөн МАХН-ын нэр хүнд сэргэж байгаатай шууд холбоотой зүйл юм. Манай нам ийм хэлмэгдүүлэлтийг үзсээр ирсэн. Тиймээс айхгүй...” хэмээн байр сууриа илэрхийлсэн.Түүнчлэн тэд энэхүү баривчилгааны ард  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа хэмээн хардаж буйгаа нуусангүй.

 

Тэгвэл Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 268 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна. Энэхүү зүйл ангид “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

eagle.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн(103.57.94.172) 2015 оны 11 сарын 09

Баянсэлэнгэ гэдэг балай авгай Энхбаярынхаа унгасыг үнэртээд хэвтэж бай

0  |  0
ард(103.57.94.172) 2015 оны 11 сарын 09

ЭНХБАЯР,УЛААН ,НЯМДОРЖ,С.БАЯР,БАЯНСЭЛЭНГЭ,БАЯРЦОГТ нар төрөөс хулгайлсан мөнгөө өгөөд зайлцгаа

0  |  0
маш(103.57.94.172) 2015 оны 11 сарын 09

ямарч хүн өөрийн гэрийнхээ орлогыг ажил дээрээ авчирдаггүй биз дээ Шийлэгдамбын энэ миний хувийн мөнгө байсан гэж ярьж байгаа нь монголын ард түмэн ,төрийн байгуулагууд,АТГ, ЦАГДАА зэргийг дээд зэргээр доромжилж байгаа илрэл юм .Энэ бүхний нөгөө муу балагт Энхбаяр байгаа мөн нам нь хандив ол гэж шахаж байгаа. Их хуралд байгаа МАХН болон МАН намын зарим ичгүүртэй харахаас ой гутамаар зарим хүмүүс монголын төрөөс зайлж ард түмэнийг амраагаасай.Тэд бол онц хүнд гэмт хэрэгтнүүд,хэзээ ч өршөөж болохгүй ялтанууд. Хууль цагдаа минь энэ хэргийг битгий хаачихаарай да та нарыг бид анхааралтай харж байн

0  |  0
Dondogjav(106.120.48.240) 2015 оны 11 сарын 07

olo jil zugeer yavaad baidag baisan baihaa. Yamar sain daa Zugaa tsengeliin zulzgan said zulzgan said zuv zugeeriig hiigeed yavna gej onigoo garhav dee. ”V”=iin tuhaid ch nileeed no bii baih oo Bidniigee turshilgiin tulai bolgochihgui l bol yaahav dee

0  |  0
irgen(202.21.115.82) 2015 оны 11 сарын 06

UDAHGUI SONGUULI BOLNO

0  |  0
Top