Миний сонгох 76

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 06

Бидний гаргасан горилогчдын жагсаалт бүрэн биш. Үнэнийг хэлэхэд энэ жагсаалтыг нам доторхи мэддэг хүмүүсээсээ сураг ажиг тавин, байдаг бүхий л арга чаргаа ашиглан гаргасан юм. Эдгээр нэрсийн ихэнх нь сонгуулийн хуудсан дээр бичигдэхгүй гэдэг ч үнэн. Учир нь манайд намыг төлөөлж сонгуульд оролцох эрхийг хэн нэгэнд өгөхөөс өмнө ард түмнээ сонсох зарчим байхгүй. Эхний шигшилтэнд бидний үзэл бодол ер нөлөөлөхгүй, жинхэнэ сонголтыг нам хаалттай хаалганы цаана хийдэг. Харин сонгогчидын үүрэг сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө бидэнд тулгасан нэр дэвшигчдээс “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ” гэдэг зарчмаар хэн нэгнийг сонгох. Тиймээс бусад улс орон шиг сонгууль болохоос 500 хоногийн өмнө нэр дэвшихээ зарлах хэрэггүй. Бидэнд танигдах, таалагдах ч албагүй. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй 30 гаруй хүний нэрс тэрч байтугай мөрийн хөтөлбөрийг нь бид мэдэх боломжтой хэрнээ улс эх орныхоо УИХ-д орох хүсэлтэй хүмүүсийн нэрстэй танилцаж чадахгүй байгаа нь үнэхээр гаж тогтолцооных юм. Нам олон нийтийн санал асуулга явуулахгүй, олон нийтийн санал асуулгын дүнг олон нийтэд зарлахыг сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулиар зогсоочихоод ямар шалгуураар хэн сонгуульд оролцохыг шийдээд байгааг ойлгоход бэрх. Дээрээс нь сонгуулийн ерөнхий хорооноос гарах дүнг юутай харьцуулж харах нь ч ойлгомжгүй. “Миний сонгох 76 ” аян нь намын сонголтонд бага ч гэсэн нөлөө үзүүлэх зорилготой. Ард түмний жинхэнэ сонголтыг гаргаж өгөх нь нэн чухал учраас бусад намын удирдлагууд нэрсээ явуулахыг хүсье. Хүн бүрийн хийсэн сонголт ил харагдах тул уг олон нийтийн санал асуулгад булхай орох нөхцөл үгүй. Та “Миний сонгох 76 ” аянд нэгдэж намын удирдлагуудтай ойрхон биш харин ард түмний хүссэн хүмүүсийг 2016 оны сонгуульд өрсөлдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг challenge болж байна.

songuuli2016.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ооо(59.153.115.210) 2015 оны 11 сарын 09

ХҮН нам алга байна шдээ оруулаач

0  |  0
Зочин(182.160.32.214) 2015 оны 11 сарын 08

,аль нэг тойргоос зөвхөн суудул авах байх.гэж.нэр дэвшүүлдэг.арга.чинь дэндүү хоцрогджээ.Жишээ нь Түвшинбаяр аврага гэхэд түүнийг ингэж хорлоод яахөвдээ.Eр нь энд олоэ.түмэнд.танигдаагүй .Тэр хэрээрээ хэн болохоо харуулаагүй улс төрчдийг тойрог нь мэдэх хэрэг.Энэ улс төрчдөөс чинь авяа гэхээр цэвэр нь ховор хаячихая гэхээр хэнийгээ сонгох болж байнаа.Бас л хүнд ажил сонгогчдын өмнө тулгарч байна даа.Их хуралд.суугчид даанч нэг ард түмэнлүүгээ хандсан санаатай болох цаг ирэх байх.Түүнээс 76 г цоо шинэчүүдээр өөрчлөнө гэж үгүй.Тэхээр тэнд суугчдаа шахаж сурах хэрэгтэй. Түүнээс манай нутгийнх

0  |  0
busgui.mn(202.179.18.61) 2015 оны 11 сарын 07

iluu ihiig

0  |  0
NARTAM(122.201.22.56) 2015 оны 11 сарын 07

ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ХӨЛ ГАР БҮДҮҮН БӨӨГИЙТЭЙ ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГ

0  |  0
irgen(103.26.195.202) 2015 оны 11 сарын 07

Uu hiih yum alga uu TA NART

0  |  0
За больёо(202.9.40.26) 2015 оны 11 сарын 06

Энэ зааварсан юмаар юу хэлэхгээд байгаа.

0  |  0
Zochin(103.229.120.225) 2015 оны 11 сарын 06

Arai ch dee,ed nariig songo geed baigaa umuu? Ingej ard tumniig buu doromjloo!

0  |  0
Зочин(202.179.28.55) 2015 оны 11 сарын 06

Энэ зурагнуудыг чинь хараад дотор муухай оргив.

0  |  0
unen(45.49.214.15) 2015 оны 11 сарын 06

shine xumuus baix estoi, ene tabisan zyraguud chini nogoo l xed bna sh dee

0  |  0
Зиндаагийнханд(202.179.20.83) 2015 оны 11 сарын 06

Zindaa.mn-ийн удирдлагад хандаж хэлхэд , Та нар ард түмний дунд битгий хор найруулж талцуулж, дайсан болго. Та нарын энэ аян хэнд хэрэгтэй юм бэ. Ард түмэн дотроо бодож яваад сонгуулийн өдөр л саналаа өгнө. 12 онд та нар мөн иймэрхүү маягаар уралдаан зарлаад таасан олон хүнд амалсан шагналаа л өгөөгүй гул харайсан биздээ. АРД ТҮМЭН МИНЬ ИЙМЭРХҮҮ ЮМАНД БҮҮ ОРОЛЦ. НААДУУЛ ЧИНЬ ТА БҮХНЭЭР ТОГЛОЖ ЗУГААГАА ГАРГАДАГ ХҮМҮҮСв

0  |  0
Top