Хөдөлмөрийн дэд сайдын унааг ТӨХ-нд хүлээлгэж өглөө

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 09

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Шийдлийн Засгийн газар дэд сайдгүй ажиллахаар болсон. Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж шийдсэний дагуу 17 дэд сайд цомхотгогдож, ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Нэгэнт дэд сайдгүй болсон тул жолооч, туслах гээд нэг биш орон тоо яамдад давхар хэмнэгдсэн төдийгүй бичиг цаас, шатахууны гээд багагүй зардал хасагдаж байгаа юм.

Мөн яамд дэд сайдынхаа унаж эдэлж байсан унаа тэргийг  Төрийн өмчийн хороонд хүлээлгэж өгөх үүргийг хүлээж буй юм.  Энэ үүргийнхээ дагуу Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан шийдвэр гаргаж дэд сайдын хэрэглэж байсан Ланд-200 маркийн машиныг өнөөдөр Төрийн өмчийн хороонд хүлээлгэж өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top