С.Эрдэнэ Солонгосруу эмчилгээнд явах эсэх нь шийдэгдээгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 23

“Эрдэнэс-Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, 200 гаруй хүний өмнөөс эсэргүүцлээ илэрхийлж буйгаа мэдэгдсэн. Эл хэрэг эдүгээ ч олны анхаарлын төвд байна. Энэ хэргийн талаар ЦЕГ- аас тодруулбал, С.Эрдэнийг хохирогчоор дуудан Сүхбаатар дуүргийн цагдаагийн нэгдугээр хэлтэст шалгаж байгаа гэх хариултыг өгсөн. Харин тодорхой албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 95-1-ээр мөрдөн байцааж байгаа аж. Энэ зүйл заалт нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэл юм байна. С.Эрдэнэ одоо ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд, хордлого тайлах, үрэвсэл дарах эмчилгээ хийлгэж байгаа аж. Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс эмчилгээний зардлыг бүрэн даана гэсэн ч 800 мянган төгрөгийн эм тариа буюу хоёр өдрийн эмчилгээний төлбөрийг өгөөд одоо болтол Солонгост эмчилгээ хийлгэх эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй байгаа хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(86.69.16.192) 2015 оны 11 сарын 24

угаасаа үхье л гэж өөрийгөө шатаагаа биз дээ. одоо юуных нь эмчилгээ. инээдтэй юм.

0  |  0
Мягмар(74.131.86.226) 2015 оны 11 сарын 24

Дөч хүрсэн тэнэгийг жинхэнэ тэнэг гэдэг

0  |  0
erh chuluu.(202.179.11.134) 2015 оны 11 сарын 23

ene yamar gaviya bguulsan geed ulsaas emchilgeenii zardal neheed bgaa yum be.

0  |  0
Top