Ц.Мөнхбаяраас уучлалт гуйж, 80 сая төгрөг өгөхөөр болов

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 24

“АУМ” компанийн захирал Ц.Мягмардоржийг “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын уул уурхайн нэр хүндэд халдсан гэх гомдлыг Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.
 
Шүүх хуралдаан товлогдох явцад талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байжээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн эвлэрлийг баталсан тогтоол гаргасан байна. Тогтоол ёсоор “АУМ” компанийн захирал Ц.Мягмардорж нэр төрд халдсаны нөхөн төлбөрт Ц.Мөнхбаярт 80 сая, н.Гантулгад 50 сая төгрөг өгч, уучлалт гуйхаар болжээ. Ц.Мөнхбаяр нарт хоёр жилийн өмнө хотын төвд тэсрэх бөмбөг байрлуулсан, Төрийн ордны хашаанд буу тавьсан хэргээр эрүүгийн хэрэг үүсэх үед АУМ компани ч тэдний эсрэг гомдол гаргасан юм. Тодруулбал, хөдөлгөөнийхөн дарамталж 67 сая төгрөг авсан тухай мэдүүлэг өгснөөр Ц.Мөнхбаяр нарт давхар эрүүгийн хэрэг үүсгэсэн ч шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuv setge(108.31.84.251) 2015 оны 11 сарын 29

ta bypyy setgeh yum da irgen nereer setgegdel bichigchee!!!! odoo ued uuruus chini uur ingej setgegdeg humuus baihgui bolchood bna shdee irgen mini!!! Medlegee saijruul!! rchnoo meder!!! uur shig chini setgedeg humuus l etssiin etsest hariutslagaa hurteed yavaad baigaa yum shuu udval saidaas ehsuuleed l!! medleggiu zangaasaa bolj busdiig gutgene guivuulna tegeed yahav huuli gej baigaa hoino medlegtei humuus chini huuliig hurtel medlegiinh ni tuvshind shiidverluulj ner turuu tseverlej baihad da!!!

0  |  0
ангууч(27.123.214.108) 2015 оны 11 сарын 27

гэм хийгээгүй байсан хүнийг гүтгэж нэр төрд нь халдаад зогсохгүй э/з эрүүл мэндээр нь хохироосон бол мөнгө өгөх нь зөв шүү дээ

0  |  0
иргэн(203.194.118.55) 2015 оны 11 сарын 24

жагсаал хиигээд шоронд орвол мөнгө авдаг юм баина

0  |  0
Top