Гишүүдийг халз мэтгэлцээнд дуудлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 03

"Монгол Улсын Маршал Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх нь зөв үү" гэсэн сэдвээр халз мэтгэлзээн зохион байгуулахаар болжээ.

Өнөөдөр 16.00 цагт Монголын залуучуудын холбооны байранд товлогдсон уг мэтгэлзээнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатарыг нарыг урьжээ. Одоогоор УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Мөн Ч.Хүрэлбаатар гишүүн ч татгалзахгүй гэдгээ хэлжээ.

Харин Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар нар урилгыг хүлээн авсан ч хариугаа өгөөгүй байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлэв.

Уг мэтгэлцээнийг "Нэг Монгол" ТББ-ын дэргэдэх "Нэг Монгол-Нэг зүгт хөдөлгөө"-нөөс зохион байгуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.21.117.30) 2025 оны 03 сарын 13

Ter 2 icheed ochihgui baihaa

1  |  0
Top