Нэгэн үе нийтийн дууны ханхүү гэгдэж явсан дуучин С.Жавхлан улс төрийн карьер хөөгөөд багагүй хугацаа өнгөрсөн. Өнгөрөгч сонгуулиар тэрбээр өөрийн төрсөн нутаг болох Увс аймгаас нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Түүний үндсэрхэг үзлийг зөвтгөх хүмүүс олон байгаа ч буруутгах нь түүнтэй адил цөөнгүй байгаа. С.Жавхлангийн сүүлийн үед хийсэн уран бүтээлүүд нь мөн л улс эх орны сэдэврүү чиглэсэн байдаг. Тэгвэл дуучин С.Жавхлан 2016 оны сонгуульд мөн л хүч сорихоор бэлдэж байгаа аж. Магадгүй тэрбээр чамгүй улс төрч болохыг үгүйсгэх аргагүй юм. Тэрбээр өнөөдөр 19:00 цагаас Royal HD телевиз, Zindaa.mn сайтын хамтарсан “Хэн нь хэн бэ” танилцуулах төслийн “Хэн нь хэн бэ” шууд нэвтрүүлэгт оролцож өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр болсон байна. Хэрвээ та хүсвэл шууд нэвтрүүлэгийн утсаар холбогдож дуучин С.Жавхлангаас асуух асуултаа асуугаарай. Ямартаа ч энэ нэвтрүүлгээр түүний ирэх сонгуульд нэр дэвших болсон шалтгаан, үзэл бодлыг харж болох нь ээ.

Сэтгэгдэл ( 4 )
жавхлангийн ярилцлагыг тавиач
барилгын зураг төсөл хийнэ. утас 99099853, 96650662 Зураг төсөл консалтинг ХХК
сэтгэл зүтгэл үнэнч зан нь байхад улс төрчинй боловсролгүй гэж г_оочлох хэрэггүй. бусдын төлөө сайхан сэтгэл гаргаад өөрийгөө золиослоод гарч ирж чадаж байгаагаа дэмжих хэрэгтэй, энэ 76 -аас хэд нь тийм өндөр боловсрол мэдлэгтэй юм 80-90 хувь нь эх орноо хэдэн халтар төгрөгөөр худалдагсад сууж бн шүү дээ