МАН хуралдаанд оролцохгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 15

УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн хуульд сонгогчдын саналыг гараар тоолж баталгаажуулах заалт нэмж тусгахыг эрх баригчдаас шаардаж байгаа. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлаас  тус бүлгийнхэн тав хоногийн завсарлага авсан билээ.

 

Завсарлагааны хугацаа өнөөдөр эхнээсээ дуусгавар болж байгаа. Харин УИХ дахь АН-ын бүлэг Сонгуулийн хуулийг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Гэвч сөрөг хүчин өөрсдийн байр сууринаасаа ухрахгүй, саналыг гараар дахин тоолж баталгаажуулахыг шаардаж, энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдлээ.

 

Нэгэнтээ тус бүлгийн завсарлагааны хугацаа дуусгавар болсон ч дахин нэг удаа хэлэлцэх асуудлаас гурав хоног завсарлага авах эрх дэгээрээ нээлттэй аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dabaa(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

ulc orond shiidex acuudal olon baixad nogoo l conguuliin xeruulee xiiceer l baix um arai denduu umaa xiix ajilgui um baixdaa odor bur ard tumnii amidral xersuu baixad

1  |  0
dorj(202.5.196.170) 2025 оны 03 сарын 13

za daa yuy gehevdee denduu hotsrogdson uzeltei gemeer yum uu.iimerhuu teneglel doroitol uruudald hurgeed baigaag hen hungui meddeg boljee

1  |  0
agar(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

MAN iinxan olonxoooroo tor barij baix uedee oorcdoo conguuliig abtomat mashinaar ybuulax anxnii canaachlagiig gargacan gej tv eer yarix mortloo odoo boloxoor oorcdiinxoo cedcen canaanaac urbaj sharbaj baigaa ni itgel naidvar xuleex chadbargui um shig vanagdaj baina

1  |  0
Top