Х.Тэмүүжин Н.Энхбаяр Шадар сайд болох ёстойг “санууллаа”

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 16

Улс төр төдийгүй хуулийнхан дунд мэдлэгийг нь шалгасан нэгэн зүйл өнөөгийн нийгэмд өрнөөд байгаа нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой. МАХН-ын зүгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Н.Энхбаярыг Шадар сайд, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилох санал гаргасан талаар хэмээн мэдээлсэн нь нийгэмд дуулиан тарьж, сүүлийн хэдэн өдрүүдэд Н.Энхбаярыг Шадар сайд болох эсэх тал дээр толгойгоо гашилгаж сууна.  


Учир нь улс төрийн хүрээнээс аль хэдийнэ халиад байгаа энэ асуудлын талаар хуулийнхан өөр өөр тайлбар дүгнэлт хийгээд байгаа нь хачирхалтай. Энэ талаар хамгийн түрүүнд   Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн  хориг гэж бий. Шийтгэлгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй байгаа шүү дээ” гэх тайлбарыг өгсөн. Түүний энэ байр суурь давхар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнх гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Улс төрийн өнцөг, уг хүний характер хоёроос харахад ч Н.Энхбаярын эсрэг байх нь гарцаагүй юм.


Зарим хуулийнхан Н.Энхбаярыг ялтайд тооцогдсон хэвээр байгааг тайлбарлахдаа “2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл “Өршөөлд хамааруулахгүй нөхцөлд байдал”-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд уг хуульд заасан өршөөлийн аль ч хэлбэр үйлчлэхгүй гээд тодорхой заачихсан. Харин уг хуулийн 9.1.3-т Эрүүгийн хуулийн 263-р зүйлийг бүхэлд нь буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийг үйлдсэн хүнийг өршөөхгүй гэсэн зохицуулалтай. Тэгэхээр уг зүйл ангиар шийтгүүлсэн Н.Энхбаяр гуайд Өршөөлийн хуулийн 6.1.1-д заасан “ЭХ-ийн 78-р зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хасах” хуулийн заалт үйлчлэхгүй” гэсэн. Өөрөөр хэлбэл Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийг үйлдсэн нэг ч ялтан энэ хуулиар өршөөгдөөгүй. Ялаа эдлэх нь эдлээд, ялтайд тооцогдоод л явж байгаа гэсэн.


Тэгвэл үүнтэй Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин санал нийлэхгүй байна. Тэрбээр Н.Энхбаярыг ялгүйд тооцох талаар хэд хэдэн удаа жиргэж, түүнийг Шадар сайд болох боломжтойг сануулаад авлаа.


Ингэхдээ “Би буруу санаагүй бол энэ хүний албан тушаалын хэрэг нь 2009 оны өршөөлийн хуульд хамрагдсан. Шүүхийн шийдвэрээр. Намрын өршөөлийн хуулиар ялтай байдлыг бүгдийг өршөөсөн” гэжээ. Мөн “Хэн нэгэн хүнд зориулж хуулийг гуувиулан тайлбарлаж, double standard үүсгэж болохгүй. Хууль нэг мөр ойлгогдох ёстой” хэмээн Өршөөлийн хуулийг Н.Энхбаярын хэрэг дээр гуйвуулан тайлбарлаж байгаа хуулийнхныгаа шүүмжилсэн байх юм. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийг хуулийн салбартаа нэр хүндтэй гэдэг юм билээ. Тиймдээ ч бусдыг бодвол "шалдан" шахуу УИХ-д нэр дэвшин сонгогдож, Хууль зүйн сайдыг хүртэл дэвшсэн байх. Энэ хүн эрх биш хуулийг “хулхи” хуульчидаас арай дээр тайлбарлачих байлгүй дээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол (122.254.126.2) 2025 оны 03 сарын 13

Энхбаяр одоо улс төрөөс холдсон нь дээрээ. шинэ үе улс орноо авч явмаар байна шдээ. энэ хүн улс орныг хувааж талцуулахаас өөр юм хийхгүй дэ.

1  |  0
kji(103.57.93.90) 2025 оны 03 сарын 13

elbegdorj us sanahaa boliochee mongol huniihee tuluu duugaraachee chadahgui bol ogcoroochee

1  |  0
ххх(182.160.39.194) 2025 оны 03 сарын 13

263-р зүйл ангийг өршөөгөөгүй учраас Энхбаярын уг зүйл анги, мөн ялтай байдал өршөөгдөхгүй

1  |  0
golomt(202.9.40.152) 2025 оны 03 сарын 13

enkhbayar elbegdorj 2 uulzad zodoldhod enkhbayar elbegeeg gachin bolgondo, udahgui neg taarnlda enkhbayar uragshaa elbegdorj gdg huniig amitan bolgoh tsag irj bnda huurhiisduu ene mongol oron unendee sunluuduu ed nar uheegui tsagt

1  |  0
irgen(150.129.141.84) 2025 оны 03 сарын 13

hen ch bsan yalgaagui shuu dee.bugd adil. buu buhimdatsgaa

1  |  0
zochin(103.229.122.34) 2025 оны 03 сарын 13

TEMUUJIN ENHKBAYAR BOL NAMIIN DARGA BISH YLTAN SHUU GEED L ZAGNAAD BSAN ODOO BISH BOLJEE ALI ZEB UM BOLDOO

1  |  0
irgen(112.72.11.108) 2025 оны 03 сарын 13

gutcaa gutc vhr kalkuud deeshee garah boloogvi dahiad hereg olj tok

1  |  0
mendbayr(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

estoi hutswaa luiwarchin hulgaich nowshnuud zail bvr bolohgvi bol booj vh idsen horongoo butsaaj og lalara

1  |  0
mendbayr(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

estoi hutswaa luiwarchin hulgaich nowshnuud zail bvr bolohgvi bol booj vh idsen horongoo butsaaj og lalara

1  |  0
mendbayr(27.123.214.114) 2025 оны 03 сарын 13

estoi hutswaa luiwarchin hulgaich nowshnuud zail bvr bolohgvi bol booj vh idsen horongoo butsaaj og lalara

1  |  0
irgen(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

ene temuujin psda xulxi shartaigaa tsug zail

1  |  0
Top