Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгаж, 4.6 жилийн ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болж байгаа бөгөөд гэрч, хохирогч нарыг оролцуулахгүйгээр явуулахаар шийдсэн гэх мэдээлэл байна.
Өмгөөлөгчийнх нь зүгээс уг шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлт тавьсан байдаг. Түүний шүүх хуралд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ажиглагчаар оролцохоор болжээ. Харин Л.Гансүх шүүх хуралдаа өөрийн биеэр оролцохгүй, түүнийг шоронгоос нь онлайнаар оролцуулахаар болсон гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 1 )
шоронгоос нь гэж энэ хүнд хамаатуулж бичих нь зөв үү ?