17 жилийн турш илрээгүй ардчиллын алтан хараацай нарын нэг С.Зориг агсаны хэрэг илрэх нь тодорхой боллоо гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллээр гараад буй. Цагдаагийн байгууллагаас С.Зориг агсаны гэргий Б.Булганыг баривчилснаас хойш С.Зоригийн хэрэгтэй холбоотой олон мэдээлэл цацагдаж байгаа юм.
Тухайлбал, С.Зориг агсаны хэрэгт талийгаач Ш.Отгонбилэгийг хамаатуулан, түүнийг С.Зориг агсаныг захиалгаар хөнөөсөн хэрэгт холбогдуулах гэж байгаа тухай талийгаачийн хүү О.Содбилэг мэдээлсэн.
Талийгаачийн хэрэгт холбогдон шалгуулж буй Б.Булганы талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага ихэд нууцалж байгаа бөгөөд хэргийг шалгаж буй ажлын хэсэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээллээ танилцуулжээ. Тэдний мэдээллийг сонссон ҮАБЗ-ийн гишүүд хэргийг шуурхай шалгаж, хэвлэл мэдээлэлд асуудал тодорхой болсон хойно мэдээлэл өг гэсэн чиглэл өгсөн байна.
Мөн Б.Булганы хэргээс хоёр ч өмгөөлөгч татгалзсан бөгөөд маш нууц байх ёстой гэсэн гарын үсэг зуруулж, үйлчлүүлэгчтэй нь уулзуулахгүй байгаа учраас тэд татгалзжээ. Б.Булганы ар гэрийнхэн аргаа барахдаа төлбөрийн чадваргүй болон өмгөөлөл үзүүлэхээс татгалзсан үйлчлүүлэгчид үйлчлэх үүрэгтэй улсын өмгөөлөгч авахад хүрсэн аж.
Мөн энэ хэрэгт холбоотой гэх Орхон аймгаас баригдсан хоёр залууд ч өмгөөлөгч олдохгүй байгаа талаар мэдээлэл цацагдаж эхэллээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 1 )
Элбэгдорж, Батүүл 2 холбоотой гээд Шар сонин дээр бичсэн юу болсон бэээээ