Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 25
УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн ч дэмжлэг аваагүй билээ.

Тэгвэл энэхүү асуудлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дахин хэлэлцэх горимын санал гаргаснаар саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү дахин санал хураалт явагдаж, гишүүдийн 90 хувийн саналаар Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд тэрбээр ирэх жилийн сонгуульд хүч үзэх гэж буй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(177.67.82.190) 2025 оны 03 сарын 13

Цаашдын ажил төрөлд нь амжилт хүсье.

1  |  0
Top