Статистикчид УИХ, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 31

Улсын төсвийн зарлагыг танах үүднээс төрийн зарим байгууллагыг нэгтгэх саналыг Засгийн газраас боловсруулж, УИХ баталгаажуулсан. Тухайлбал Үндэсний статистикийн хороог Бүртгэлийн газартай нэгтгэж, Бүртгэл, статистикийн  ерөнхий газар болгох шийдвэрийг гаргасан. Тэгвэл Засгийн газрын санал, УИХ-ын шийдвэрийг статистикчид эсэргүүцэж, З.Энхболд, Ч.Сайханбилэгт нарт албан бичиг илгээжээ.

Үндэсний Статистикийн Хорооны бүх ажиллагчдын 2015 оны тайлангийн хурлаас гарсан шийдвэрт үндэслэн хэмээн томруулсан албан бичигт УИХ, Засгийн газрыг хариуцлагагүй шийдвэр гаргасан хэмээн буруутгажээ. Энэ шийдвэрээс болж бие даасан, хараат бус тогтвортой ажилладаг төрийн механизм болох статистикийн албаны үйл ажиллагаа алдагдахад хүрч байгааг дурдсан байна. УИХ-ын даргад илгээсэн бичигтээ “Статистикийн үйл ажиллагаа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шилжсэнээр хараат бус, бие даасан, мэргэжлийн байх үндсэн зарчим алдагдаж, гүйцэтгэх засаглалын нөлөөлөлд автагдана” хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Тиймээс УИХ-ын даргаас "Статистикийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай хэлэлцэж, батлуулж өгөхийг хүссэн байна. 

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн бичигтээ хэд хэдэн хүсэлтээ дайжээ.

  • “Статистикийн салбарын хамт олон бид Үндэсний статистикийн хорооны одоогийн удирдлага С.Мэндсайханыг шинээр байгуулагдах Бүртгэл, статистикийн  ерөнхий газрын даргаар томилж, ажиллуулах туйлын хүсэлтэй байгаагаа үүгээр уламжилж байна.

 

  • Статистикийн салбарын хамт олон бид үндэсний статистикийн хороонд зориулан барьж өгсөн, олон арван жил эзэмшсэн байрыг  хэвээр нь үлдээхийг Танаас мөн хүсч байна.
  • Статистикийн салбарын хамт олон бид энэ салбарт сэтгэл,  зүрхээ зориулж, он удаан жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, төрийн захиргааны мэргэшсэн, чадварлаг  боловсон хүчний залгамж чанарыг хэвээр нь хадгалж,  аливаа сэлгээг хийлгэхгүй байхыг Танаас нь хүсье гэжээ.

Харин энэ хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэхгүй бол эрх ашгийн төлөө тэмцэх гэнэ. Тухайлбал  шинээр байгуулагдах агентлагийн удирдлагыг С.Мэндсайханаас өөр хүнээр томилох аливаа оролдлогын эсрэг статистикчид зохион байгуулалттайгаар тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HHH(202.179.11.62) 2025 оны 03 сарын 13

Uls turiin tomilgoonii baiguullaga bson. Zavkhand

1  |  0
Javza(221.105.253.175) 2025 оны 03 сарын 13

Mendsaihanaas uur dargagyi baisiim uuu haashaa teneguud ve.uur hun hiij chadahgyi gej hen heleed bgaam. Mendsaihan ni uuruu eniigee bichsen bh do.

1  |  0
зочин(103.229.120.193) 2025 оны 03 сарын 13

Худлаа мэдээ гаргадаг энэ байгууллага хэрэггүй.

1  |  0
ДЭМЖЭЭРЭЙ(150.129.143.104) 2025 оны 03 сарын 13

СТАТИСТИКЧДИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.

1  |  0
Top