Японы улс төрч огцорч байгаагаа мэдэгдэв

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 17

Өнгөрсөн долоо хоногт Японы улс төрч Кенсюк Мияазаки хэвлэлийн хурал зарлан хуралдуулж, мэдэгдэл хийхдээ гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас албан тушаалаасаа огцрох болсноо зарласан байна. Тодруулбал, тэрээр хүүгээ төрөхийн өмнө гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орсон гэдгээ зарлажээ.  

Хэвлэлийн хурлын үеэр Мияазаки “Зүй бус үйлдэл гарган, олон хүнийг зовоосонд туйлаас уучлалт хүсч байна. Би салахаар шийдсэн цор ганц хүн биш. Гэхдээ хэрвээ боломжтой гэвэл эхнэртэйгээ үргэлжлүүлэн амьдрах боломжтой” хэмээгээд, мэхийн уучлалт хүсчээ. Өнгөрсөн жил Хуульч Кенсюк Мияазаки өөрийгөө Япон дахь жендерийн үүргийн хандлагыг хатуу өөрчлөх бэлгэ тэмдэг болгохын тулд гэртээ илүү их ажлыг хийхийг хүсч байна хэмээн мэдэгдэж байсан аж.

Түүнийг Японд анх удаа аавын чөлөө авсан улс төрч гэдгээр нь хүмүүс сайн мэддэг байна. Япон улсын парламентын түүхэнд өмнө нь нэг ч гишүүн хүүхэдтэй боллоо хэмээн чөлөө авч байгаагүй аж. Тухайн үедээ түүний энэ шийдвэрийг олон хүн тэр дундаа, намын гишүүд нь шүүмжилж, гэр бүлээс илүү улс, засгийн газрын үүргийг чухалд тавих хэрэгтэй гэцгээж байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gomo(59.153.113.48) 2025 оны 03 сарын 13

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ.

1  |  0
Top