Засаг дарга П.Ганхуяг зудад нэрвэгдсэн малчдаа гаргуунд нь хаялаа

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 26

Өлссөн мал нэг нэгнийхээ үс ноосыг зулгааж, хашааны холтос, барилгын тоосго, хог хаягдал, арьсыг нь өвчөөд хаячихсан хонины сэгийг зулгааж идэж буй ямаа...  Цас малтаад элс, шорооноос өөр зүйл үзэхгүй болчихсон учраас малчид хэдэн малаа зудад “хядуулж” байна. Говь нутагт цасан шуурга маналзаж, өөвгөр бор гэрүүдийг аваад шидчихмээр салхитай. Малчид малаа бараад дуусч байна. Энэ бол аймшгийн кино биш. Дорноговь аймгийн Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ, Айраг сумдын зудад нэрвэгдсэн нүд хальтирч, элэг эмтэрмээр малчдын дүр зураг юм.

Цагийн байдлыг мэдэрсэн овсгоотой ченжүүд өвс тэжээл ойртуулан, сайхан үнэр “ханхлуулан” амандаа орсон үнэ ханшаа хэлцгээж, боодол өвс, түмпэн хивгэнд мөнгөн аяга, гаанс, хөөрөг, хурдан морины медалиа хүртэл өгчээ.

Зудад сөхөрсөн малчид нь “өвөлжилт хүндэрсэн малчдад туслана” гэсэн аймаг, орон нутгийн удирдлагын сайхан амлалтыг зурагтаар сонсчихсон болоод тэр үү, нүдээ чилтэл харуулдаж байхад бодит байдал дээр Дорноговь аймгийн Засаг дарга Пантийн Ганхуягт малчдын амьдрал огт хамаагүй. Харин ч өөрөө улам л тарга тэвээрэг авч гялалзаж, хил даван саунд сууж, массаж хийлгэж амарч байхад Дорноговь аймгийн ИТХ дарга Г.Ганбаатар нь мөн л Улаанбаатар хотод Богд уулын Цэцээ гvн рvv алхаж байгаль эхээс сайхан энерги эрч хvчээ авч гялалзаж байна.

Засаг дарга П.Ганхуягт  2016 оны УИХ-ын сонгууль, төрийн ордон, зөөлөн суудал зүүдлэгдэж байгаа. Тийм ч учраас Дорноговь аймгийн хилийн отрядаар цэрэг жагсуулан угтуулж, мах чануулан дайлуулж явна. Цуваа үүсгэх шахам хил хязгаар нутгаар довтолгон цэргүүдийг командаар санал өгүүлэх талаар ярьж байгаа аж. Уг нь Засаг дарга П.Ганхуягийн оюун ухаан сонгууль биш, харин байгалийн гамшиг зуд, малчдад өвч тэжээл базаах сэтгэлээр малчдын төлөө ажиллаж байх учиртай.

 

Гэтэл Увс, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга нар малчидтайгаа хамтран байгалийн бэрхшээлийг давах гэж чармайж байна. Говь-Алтай аймгийн удирдлага Бургастайн боомтоор малчдынхаа малын махыг Хятад улс руу гарган мөнгөжүүлэх ажил хийж байхад мөнгөтэй болсон малчид өвс тэжээл татах бололцоо бий болгож байна. Ийм боломж, бололцоо Дорноговь аймагт ч бий. Ханги-Мандалын боомтоор мах гаргах шийдвэрийг ИТХ-ын дарга Д.Ганбаатар гаргасан ч Засаг дарга П.Ганхуяг өөрөөс нь илүү нэр алдар оллоо гэж хардан хүчингүй болгуулснаас үүдэн олон хүн хөлдүү махтай наалдан нас барсан байдаг. Говийн малчид махаа зарчихсан бол өвс тэжээлээ авах гэж ээмэг бөгжөө зарахгүй л байхсан.

 

Аймгуудын удирдлагуудын хөөцөлдлөгөөнөөс хамаарч Засгийн газрын нөөц хөрөнгө, Онцгой байдлын комиссоос зудтай аймаг сумдад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, өвч тэжээл хувиарлаж хүргүүлсэн байхад Дорноговийн малчдад дэмжлэг тусламж нь хүрч чадсан уу гэвэл малчид нэгэн дуугаар “Төр засгаас ямар ч дэмжлэг алга даа” хэмээн хариулж байна. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягт сэтгэл дутаж, “Хэдэн суманд өвөлжилт хүндэрлээ” гэж хэлчихээд сонгуулийнхаа сурталчилгааг далдуур хийж яваа ноён.  Аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчдөөр хоёр жолоочийн орон тоо батлуулан сумдаар цас манарган давхих П.Ганхуягт сонгуулиас өөр юу ч бодогдохгүй, ядарч байгаа малчдад ганц боодол дөхүүлэхийн оронд “Засаг дарга Пантийн Ганхуягаас дурсгав” гэсэн флаш, цаг тарааж, бензин тос барж явах юм."Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй"  гэж.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.140.31) 2025 оны 03 сарын 13

gankhuyag gazriin naimaachnii orond delgersaihan n garah boltugai. shunal n diildehdegvi baliar luivarchin ganhuyag manai aimagt ireed 8 jil blsnoos hoish oorool bayjij land200 unaj oorool baijij hotod 4-5 unetei horoolloos bairtai bolson bm lee huuheduud n neg oroi showdahdaa 4-5 sayaar showdaj neg muruitai toglohdoo 40-50 sayar toglodog gesn. iim baliar ulsiin mongo idej togloson yumnuudiig dahij bitii songooroi manai dornogovichuud zamiin uudiinhee

1  |  0
балай(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

Энэ хурлын дарга гэж ямар сургууль төгсөөгүй боловсролгүй залилангийн гар Ганхуягаа их далдуур үймүүлэх юм даа хөөрхий

1  |  0
балай(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

Энэ хурлын дарга гэж ямар сургууль төгсөөгүй боловсролгүй залилангийн гар Ганхуягаа их далдуур үймүүлэх юм даа хөөрхий

1  |  0
Ганбаа(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

Ах минь одоо больж үз Та шоронд орох гээ юу Яаасан олон байр хотод аваа вэ. Яаасан ч олон ч газар аваа вэ. Танай хурлын дарга таны материаллыг их зуглуулсан байна шүү Болгоомжтой байна

1  |  0
ГАЛАА(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

Настай хүн шүү дээ энэ хүнээс юу гарахгүй дээ БИТГИЙ МУУ ХЭЛЭЭ ОДОО ЯВАХ ХҮН ШҮҮ ДЭЭ

1  |  0
хот(180.149.80.35) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ НӨХӨР ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ХҮН ДЭЭ ТА НАР ДОРНОГОВЬД ОЧООД ХАР НИЛ ТООС ШОРОО ЯМАР Ч ХӨГЖИЛ БАЙХГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХОТ ТӨЛӨВЛӨЛТ БҮР Ч БАЙХГҮЙ АЙМАГ ШҮҮ ДЭЭ

1  |  0
Амараа(202.72.246.116) 2025 оны 03 сарын 13

Хогийн амьтадын захиалгаар хачин арчаагүй, мэдээлэл гэхэд хэцүү юм тавих юм. Хүнд хэрэгтэй юм бичээ. Админ нь ч гэсэн анхаарах хэрэгтэй. Хэдэн төгрөг хараад өлөн нохой мэт аашлахаа болих хэрэгтэй

1  |  0
өвс өгөе(202.72.245.252) 2025 оны 03 сарын 13

Говьсүмбэрийн Чойрт өвсийг боодол боодлоор хямд зарж байдээ аваад өгчөөч дээ. Махаа идэх үү мөнгө идэх үү гэдэг асуудал болоод байгаан биш үү. 99999298 руу залгаад авч болно ш дээ хажууд нь байхад.

1  |  0
zochin(27.123.214.103) 2025 оны 03 сарын 13

Huni hij bgag olj harah nudgui sohor dulii ym shig teneg humustei margah ni hairan tsag. Hunii ner sur ungah zorilgotoi tsuuhun hoorhii humusin bdol Dornogowichuudaa

1  |  0
zochin(27.123.214.103) 2025 оны 03 сарын 13

Setgegdel

1  |  0
zochin(182.160.1.230) 2025 оны 03 сарын 13

Yadag muu novsh ve? Zailuulaach. Yun gishuun bolokh ve?

1  |  0
mmm(150.129.140.125) 2025 оны 03 сарын 13

gehdee ene dornogoviin 2 darga hoorondoo alaltsaad engiin ergediig hohiroodog gesen shu. bas neleen bayjsan gej baigaa. turuus tursun terbumtnuud

1  |  0
mmm(150.129.140.125) 2025 оны 03 сарын 13

gehdee ene dornogoviin 2 darga hoorondoo alaltsaad engiin ergediig hohiroodog gesen shu. bas neleen bayjsan gej baigaa. turuus tursun terbumtnuud

1  |  0
zochin(112.72.11.119) 2025 оны 03 сарын 13

Hiih ymaa hiij sumduudaaraa toirolt hiij irgedteigee uchnuun l uulzaj tus bolsniig ni harsan uzsen humuusch bas zunduu l bn. Uursduu hiisen gawisan ymgui bj busdiig heterhii meddeg ym shig bichihiin

1  |  0
Zochin(122.201.31.50) 2025 оны 03 сарын 13

Тийм ч цагийн сайханд бусдад тусалдаг май гээ өгч байгаа малчин нэгийг ч хараагүй. Бүгд л наадамлаад жаргаад л явж байдаг чадруу явахдаа өвдсөн зовсон хүнд тусалсан малчин цөөхөн л байх цаг муудлаа гэхээр л сургууль цэцэрлэгийн хүүхдээс ч л саван нэмнээ нэхээд л туслаач гд ч хувийн өмч бол хувийн л өмч өөрийн юмсаа өөрсдөө эзний ёсоор хамгаалж хэрэглэх цагтаа хэрэглэж явбал зохино малчид аа

1  |  0
zochin(76.68.32.112) 2025 оны 03 сарын 13

zovoo! maxaa zah zeeliin uneer zardag malchid oorsdoo uvsuu beldeh heregtei shdee

1  |  0
SUHEE(182.160.32.76) 2025 оны 03 сарын 13

IDEJ HANDAGUI HUN YMAA ODOO BOLOO YM BISH UU

1  |  0
GANAA(182.160.32.76) 2025 оны 03 сарын 13

HUVALZ NOVSH

1  |  0
Top