Сангийн сайд Б. Болор “Хан Ресурс” компанитай тохиролцоонд хүрлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 08

 Монгол Улсын Засгийн газар 2009 онд Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хан Ресурс” компанийн Дорнод аймаг дахь ураны ордын лицензийг нь цуцалсан билээ. Үүнтэй холбоотойгоор “Хан Ресурс” компанийн зүгээс 2011 онд олон улсын арбитрын шүүхэд хандсанаар маргаан багагүй хугацаанд үргэлжилсэн бөгөөд олон улсын арбитрын шүүх “Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс” компанийг хохироожээ” гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.

Улмаар 2013 оны 11 дүгээр сард дахин шүүх хурал болж хохирлын хэмжээг хэлэлцсэн бөгөөд “Хан Ресурс” компани хохирлоо 358 сая ам.доллар гэж тооцсоноо шүүхэд мэдүүлж байжээ.

Эцсийн шийдвэрийг арбитрын шүүх 2015 оны 3 дугаар сарын 3-нд гаргаж, Монгол Улс нөхөн төлбөр төлөх ёстой гэж шийдвэр гарсанаар манай улс ихээхэн хэмжээний нөхөн төлбөр төлөх шаардлагатай болсон юм.

Харин АНУ, Канад Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Сангийн сайд Б.Болор Канадын “Хан Ресурс” компанийн төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улсын Засгийн газар болон “Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэж, Монголын талд нэн ашигтайгаар шийдвэрлэсэн тухай өнөөдрөөс эхлэн гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр мэдээлсэн байна.

Ийнхүү томилогдоод удаагүй ч залуу хүний эрч хүчээр зоригтой өөрчлөлт хийж, амжилттай ажиллаж буй Сангийн сайд Б.Болор олон жилийн турш маргаан дагуулсан “Хан Ресурс”-ийн нөхөн төлбөрийн асуудлыг богино хугацаанд манай талд ашигтайгаар шийдвэрлэжээ. 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.22.13) 2025 оны 03 сарын 13

Сонго уйл ааа гэж......хэхэ, иймэрхүү мэдээнд ч хууртахаа байж дээ ард түмэн

1  |  0
Бод(202.9.40.195) 2025 оны 03 сарын 13

БҮҮ ШОУДДД. . . ТОДОРХОЙ БУС МЭД.Л Б.НА ДАА

1  |  0
irgen(103.26.193.103) 2025 оны 03 сарын 13

Bolor gedeg ene hun sain ajildag baij magadgui l yum gehdee neg zuiliig helehed olon ulsiin arbitariin shuuhiin shiidveriig ali neg ulsiin hurgan said uurchilduggui yum. shuuhiin shiidver bol shiidver. ene bol zugeer l songuuliin show

1  |  0
Adba(104.63.160.163) 2025 оны 03 сарын 13

Hudlaa songuuliin nuxee maltaj bna daa gej

1  |  0
Болороо(202.21.106.144) 2025 оны 03 сарын 13

Тодорхой бичээ ч, яаж шийдсэн талаар, 300 гаран сая долларын оронд юугаа өгнө гэж амлаа болдоо

1  |  0
зочин(59.153.113.35) 2025 оны 03 сарын 13

Шийдэхийг хүсдэггүй байсан, сонирхдоггүй байсан асуудлыг шийдэж чадсан байна. Болор сайд шиг толгойтнууд олон байвал эх орон минь сайхан болно доо. Болор сайдад амжилт хүсье.

1  |  0
Зочин(150.129.142.246) 2025 оны 03 сарын 13

Зөв ш дээ бага ч атугай өрнөөс гарч байвал Монголд л хэрэгтэй

1  |  0
ZOCHIN(122.201.31.181) 2025 оны 03 сарын 13

70 terb. gedeg chini ihk l too. ENE BAGASGASAN GEED L BAIHK UM TELEHK ESTOI NI ZEB UM UU EZ n TOOTSOOGOO AILIIN TALD L HKIIGEED BAIDAG ENE SAID GANTSAARAA NEG L MUU UTGAGYI L YRIHK UM UUNII TOOTSOOG ARD TUMEND TAILBARLAACHEE ODOOHKON SHUU.

1  |  0
иргэн(202.72.242.179) 2025 оны 03 сарын 13

Сайн бн. Амжилт хүсье

1  |  0
zochin(103.26.195.20) 2025 оны 03 сарын 13

TENEG LALARUUD . AWILGAAR LITSENZ UGCHIKHUUD UUNIIKHEE LAIG EDELJI BAINA

1  |  0
Sainaa(103.57.93.57) 2025 оны 03 сарын 13

Zugeer l Yu ugnu heden huviin avna gej tohirsonoo heleh heregtei...150 sayiig n ugnu..gej tohirzon bha..naaduul chin ungursun jil 100geed yavj bsiin odoo 300 grgaad butsaj barag 50; buulgalaa gej hutsna daa..gulugnuud

1  |  0
rr(103.26.193.152) 2025 оны 03 сарын 13

Hereg alga ANusuud

1  |  0
Ардын бодол(202.9.42.4) 2025 оны 03 сарын 13

Энэ зүгээр л мэдээ төдий л юм байна шүү дээ. Монгол улсын талд ашигтайгаар шийдвэрллээ гэсэн боловч ямар ашигтай шийдвэрлэсэн талаар ямарч үг алга төлбөр төлөхгүй болсон боловч баялагаа оронд нь өгөнө гэвэл бас л өөрөө эх орондоо сууж байгаа д гадныханд баялагаа дээрэмдүүлэх болно биз дээ тэр шуналтангууд биднээс л дутуу сэтгэнэ гэж байхгүй чухам юугаа өгөх дээрээ тулж салаа бол тэр нууц. Цаг нь болхоор хэлэх байхал даа.

1  |  0
Би(182.160.38.47) 2025 оны 03 сарын 13

Ийм чадалтай ухаантай толгойтой залуучууд төрд олон гараасай

1  |  0
Like(103.26.195.114) 2025 оны 03 сарын 13

Sain bn

1  |  0
Top