Төсвийн тэнцэл 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 10

Монгол Улсын төсвийн тэнцэл хоёрдугаар сард 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Энэ нь төсвийн төсөөллөөс 480 тэрбум төгрөгөөр бага дүн болжээ. Харин төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 708.8 тэрбум төгрөг болж, орлогын төлөвлөгөө 9.8 хувиар буюу 77 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлд хамгийн их жин дарж байгаа нь татварын орлого байгаа аж. 2016 оны хоёрдугаар сарын байдлаар татварын орлогын гүйцэтгэл 627.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс давсан гүйцэтгэлтэй байна. Үүнээс орлогын албан татвар 17.2 орчим хувийг эзэлжээ. Цэвэр зээлийн дүнг оруулж тооцсоноор төсвийн зарлагыг 1.5 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн байна. Харин энэ оны хоёрдугаар сарын байдлаар төсвийн зарлагын гүйцэтгэл 967.2 тэрбум төгрөг байгаа ажээ. Зарлагын дийлэнх хэсгийг буюу 323.6 тэрбум төгрөгийг нийгмийн хангамж, халамжийн үйлчилгээнд зарцуулсан бол нийтийн ерөнхий үйлчилгээний зардалд 145.2 тэбрум төгрөгийг зарцуулсан байгаа нь хамгийн өндөр дүн болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top