Мэргэжлийн хяналтын байгууллагын салбарт олон жил, үр бүтээлтэй ажиллаж, байгууллага, хамт олноо ажил үйлсээрээ манлайлж тэргүүлэн ажилласан улсын ахлах байцаагчдыг төрийн дээд одон медалиар шагнасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн гуравдугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр зарлигаар МХЕГ –ын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Батбаяр, НМХГ-ын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар нарыг “Алтан гадас” одонгоор, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, мал үржлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Батмөнх, НМХГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаалаа.
Энэхүү шагнал гардуулах ёслолын үеэр МХЕГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ “Шагнал урамшил нүдээ олно гэж байдаг. Өнөөдөр энд төрийн эрхэм хүндтэй шагналыг хүртэж байгаа эдгээр хүмүүс маань мэргэжлийн хяналтын байгууллагад он удаан жил сэтгэл зүрхээ гарган ажиллаж ирсэн, нүдээ олсон шагналын эзэд юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг өндөрт өргөж, төрийн шагнал хүртэж байгаа та бүхэн булган сүүлтэй байх болтугай” хэмээн онцлон тэмдэглэснийг МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 6 )
heden jil ajillasan hun avaad baina geed .....uzeerei deee........ 30jil sevgui ajillasan hu abaagui baihad 10 aad jil ajillasan zaluu namaaraaa abaad l baigaa shuu deeeeee
bolobson huchniihee sudalgaaag avaad neg haraad uzeerei zav tsag gargaad aimguu;iinhaaa baitsaagch nariig..........
huduu oron nutag chini olon jil ajillasan hun hooson l baina sharabdorj gyai ta neg sudlaad uzdeeeee..........ariin haalga baihgui hun hooson l baina shuu
Шагнагдсан, хамт ажиллаж байсан хүмүүстээ өглөө бүр өдрийн сайхантай золгож, өдөр бүр хүний сайнтай учирч, олны дунд од мэт гялалзаж, бусдын дунд бурхан мэт шүтэгдэж яваарай. ялангуяа Баяраа, Батбаяр нартаа халуун баяр хүргэе дээ.
ахлах биш байцаагч шагналгүй юу? сонин юмдаа,наадуул чинь өрөөнөөсөө ч хамраа цухуйлгадаггүйчүүд нь биздээ? нөгөө ахлах бишүүд нь гадуур хэсдэг байх даа
nudee olson ni yu l bol.dandaa dargantsaruud ni shagnagdsan bna sh dee.Jiriin baitsaagch shagnagdaj bolohgui yu