46.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 28

 

Ипотекийн зээл олголт түр зогсоод байсан нэгдүгээр сартай харьцуулахад хоёрдугаар сард 94.6 хувиар өсч, зээл олголт хэвийн явагдаж эхэлсэн байна. Гэхдээ өмнөх оны хоёрдугаар сартай харьцуулахад 44.1 хувиар буурсан байна. Нэгдүгээр сарын дундуур иргэний болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль шинэчлэн батлагдсанаас хойш ипотекийн зээл хэвийн олгох нөхцөл бүрдсэн гэж үзэн зээл олголт үргэлжилжээ. Нэгдүгээр сард 387 зээлдэгчид 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон бол хоёрдугаар сард 773 зээлдэгчид 46.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 3.4 их наяд төгрөг, харин нийт зээлдэгчдийн тоо 77 мянга 673 хүрээд байгаа тухай Төв банкнаас мэдээллээ. Хоёрдугаар сард шинээр олгосон зээлийн 83.1 хувь буюу 38.6 тэрбум төгрөг нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл буюу 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээс, 16.9 хувь буюу 7.8 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байгаа аж. Зээлийн хугацааг харвал хоёрдугаар сард олгосон ипотекийн зээлийн 56.8 хувь нь 16-20 жилийн хугацаатайгаар олгогдсон урт хугацааны зээл байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top