Сайд Д.Дорлигжав МАН-ын нэр дэвшигчдийг шоронд хийх амлалт өгсөн үү?

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 04

2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн  “Сод Монгол” компанийн захирал Ц.Анандбазарын “Ганц худаг”-аас бичсэн захидал нь  эрх баригчид болон зальт этгээдүүд төрийн эрхийг хууль бусаар авдаг явдлыг илчилсэн гэдгээрээ өнөөдөр  ч гэсэн үнэ цэнэтэй хэвээр байна.  

Тэрбээр захидалдаа:  “УИХ-ын сонгуульд шударга өрсөлдвөл ялагдана гэдгээ мэдсэн айдас хүйдэст  Ардчилсан Нам, эрх мэдлийн төлөө хэнийг ч золиослож чадах нам нэгт Ж.Батсуурь, нутаг нэгт  Я.Батсуурь нар зохион байгуулж намайг хилс хэрэгт гүтгэлээ” хэмээн өгүүлсэн байдаг.

Ц.Анандбазарыг  УИХ-ын сонгуульд Дорноговь аймгаас нэр дэвших  мандатаа авсан өдөр найман жилийн өмнө шалгаад хэрэгсэхгүй  болсон асуудлаар нь АТГ-аас баривчилсан байдаг. УИХ-ын сонгууль дуусангуут “Таныг буруугүй гэдгийг шалгаж тогтоолоо” гээд суллажээ. Мөн 2008 онд УИХ-ын сонгуулийн өмнөхөн  Д.Туяагийн талаар цуу үг тараан нэрийг нь татуулсан байдаг юм.  Ийм түүхэн “уламжлалтай”, нам нэгт, нутаг нэгт нөхрөө тэвэрч байгаад “хутгалдаг” эртний заншилтай Дорноговь аймагтт улс төр хэрхэн өрнөж байна бэ.

Хоёр хоногийн өмнө  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хуульзүйн яамны сайд Д.Дорлигжав, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа тэргүүтэй албан тушаалтнууд Дорноговь аймагт шуугин очсон байна.  Сайд дарга нар усны шувуу  адил буцахад Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг  тойрон хүрээлэгч нараа цуглуулан уулзалтын үр дүнгийн талаар ярилцжээ. Засаг дарга  П.Ганхуяг “Ирэх сонгуулиас өмнө нэр дэвших магадлалтай Б.Дэлгэрсайханг цааш нь хийхээр Дорлигжав сайдтай яриад тохирчихлоо. Нэгэнт асуудал шийдэгдсэн учраас түүнээс айх явдалгүй сонгуульдаа орьё”  гэж уриалсан байна.

Энэ бол зүгээр ч нэг сул үг  биш. Дорноговь аймгийн авто тээврийн төвийн дарга Гантулгын Чинбатын  ярьсан яриа юм. Говь шигээ халуун сэтгэлтэй ард түмний төлөөлөл нэг нэгнийхээ араас “хутгалдаг”, нэгнээ сонгууль дуустал  гүтгэн шоронд хийлгэдэг арга барилаар сонгогддог гэж үү. Ийм уламжлал, улс төрийн бохир технологи говь нутагт үргэлжилсэн хэвээр байх  гэж үү. ЯахавАвто тээврийн төвийн дарга Г.Чинбат Хуульзүйн сайд Д.Дорлигжавын нэрээр барин онгирсон байж болно.

Үнэхээр Д.Дорлигжав сайд “Сонгуулиас өмнө Б.Дэлгэрсайханыг чинь шоронд хийгээд өгье” гэж Засаг дарга П.Ганхуягт амласан бол яах бэ. Талд тавьсан түймэр шиг “Сонгуулиас өмнө Б.Дэлгэрсайханг шоронд хийх нь” гэсэн яриа говь нутгийн улаан шороотой цуг хийсэж байна. Нөгөөтэйгүүр тойрогтоо нэр хүнд бүхий сөрөг хүчний горилогчдыг сонгуулиас өмнө хууль хяналтын байгуулагууд “агнаад” эхэлбэл яах бэ.Хятадуудад газар нутгаасаазарсан этгээд өрсөлдөгчөө зайлуулах захиалга өгсөн гэхэд эргэлзэх хэрэггүй юм.  Тиймээс Догшин хутагт Данзанравжаагийн  “Сэрэмжид хором үгүй” гэсэн үгийг сануулахад ийм байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р  багийн иргэн Товуудорж

Эх сурвалж: Time.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(27.123.214.105) 2025 оны 03 сарын 13

Алтанхуягийн хийсэн мэдэгдэлд дурьдагдсан асуудал батлагдаж байгаа нь энэ... Хуучинч ийм асуудал бишгүйдээ л хийгдсэн. Одоо бас дахин ийм үйл ажиллагаа хийгдэхээр зэхэж байгаа юм байна. Энэ эцэст нь хийсэн нүгэлээ даах уу?!

1  |  0
davaa(103.229.121.151) 2025 оны 03 сарын 13

Ganhuyagiig odoo devshuulen zailuulsan deer shuu dee umnugovi shig bi nutgaa uhuulahgui geed 2009 ond oron nutgiin tv eer tomrood l baisan uhah uhahdaa nuguu aihtar uran geechiig uhuulaad ail amitanii mal heden tolgoitoi turluu duu

1  |  0
Зочин(103.26.193.40) 2025 оны 03 сарын 13

Дээгээ гуай тэртээ тэргүй шоронд заларвал таарах хүн дээ.

1  |  0
Зочин(103.26.193.40) 2025 оны 03 сарын 13

Төрд төрийн хүн гарах ёстой. АН-ын дарга П. Ганхуягийг дэмжээрэй

1  |  0
Зочин(103.26.193.40) 2025 оны 03 сарын 13

Дэлгэрсайхан Болд Ерөө төмөр замаас их мөнгө завшсан. Хятадуудтай нийлж уул уурхайгаа дэнчин тавьж хэдэн бохир цаастай болсон. Түүгээрээ биднийг хуурах гэж байгаа новш.

1  |  0
Зочин (103.26.193.40) 2025 оны 03 сарын 13

Зөв зөв. Дорноговьчуудаа. Аймгийнхаа даргыг Их хуралд гаргана шүү.

1  |  0
Зочин (103.26.193.40) 2025 оны 03 сарын 13

Ардчилсан нам дотроос арай шударга хэдэн залуус байдаг. Тэдний нэг нь Дорлигжав сайд юм. Энэ хүнийг гутаах оролдлого хийж яах гээ вэ.

1  |  0
Зочин(103.26.193.40) 2025 оны 03 сарын 13

Худлаа хор хутгахаа болиочээ. Дэлгэрсайханы хийж буй ажил биз. Бид хэзээ ч Дэлгэрсайхан гэгч бохир бизнесменийг сонгохгүй ээ.

1  |  0
Зочин (103.26.193.40) 2025 оны 03 сарын 13

Дорноговийн ард иргэд ухаантай тайван улсууд байдаг. Тэд зөв сонголтоо хийж чадна. Засаг дарга Ганхуягийг сонгох нь зүйтэй. Өндөр боловсролтой энэ залуу их зүйл хийж байгаа. Цаашдаа төрд зүтгэх эрч хүч нь тэгширсэн, эх орондоо түшиг тулгуур болох хүн дээ. Бидний төлөө чармайн ажиллаж, аймгаа өөд нь татасан нутгийнхаа хүү Ганхуягийг дэмжээрэй.

1  |  0
Зочин(122.201.22.202) 2025 оны 03 сарын 13

Миний цөөхөн Монголчууд аа Бид хувь заяа, Монгол гэсэн улс үндэстэн оршиху уу, эс орших уу гэсэн түүхэн сонголтын өмнө ирлээ. Иймээс зөв сонголт хийж, эдийн засгийн луйварчид, эдийн засгийн алуурчдаас бидний цөөхөн Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах босгон дээр ирээд байгаагаа анхаарч зөв сонголтоо хийхийг уриалж байнав Та бүхний маань мэргэн ухаан мэдтүгэй.

1  |  0
Иргэн(202.72.246.134) 2025 оны 03 сарын 13

Наад дэлгэрсайхан гэдэг нөхөр чинь хятадуудтай өвөр түрийндээ ороод өчнөөн жил болж байна, хятадын тагнуул ч байж мэднэ. Асуудал ганхуягийн сайн мууд байгаан бишээ Дорноговьчуудаа..... өчнөөн тербумаар нь зарж хуурч хулхидаж авилгал өгч улсын их хуралд гарчаад улс эх орныг минь хужаа нарт худалдах гээд байгаа дэлгэрсайхан гэгч нөхрийг сонгож болохгүйд л байгаа юм. одоо дорноговьчууд зөв сонголт хийх цаг нь болсоон

1  |  0
Tungaan bodogch(202.72.246.134) 2025 оны 03 сарын 13

endees aisan khund argal khodolno, neg sumaar khoyor tuulai gesen sanaa baikh shig kharagdaj baina. Mani nutag setgelten maani setgel ni tavgui ooriinkhoo khiisen uiliin uriin shang amsakhaas bituukhen aij yavdag yum baina. Bas neg namynkh ni and nokhor aldart Tugjil Suuriinkaa khiij bolzoshgui ajillagaag gol orsoldogch Gankhuyagiin esreg sum bolgon tavij baikh shig baina daa

1  |  0
сонгууль(202.21.106.137) 2025 оны 03 сарын 13

ёох ингэж үнэнээ дэлгэв үү? эд нар бүгд ижилхэн нэг тэрэгний дугуйнууд шүү дээ.энэ нөхдөөс салах цаг нь болсоон.ардчилал нэрээр ийм л зүйл хийж байна,одоо ард түмэн та нарыгаа барааны газраас таньдаг болсоон.луйварчид хулгайч нар сөнөтүгэй

1  |  0
2016(150.129.141.21) 2025 оны 03 сарын 13

хүний өөрийн гэлтгүй шалгаад яллаад бай. :-bd :-bd :-bd =D> =D>

1  |  0
2016(150.129.141.21) 2025 оны 03 сарын 13

хүний өөрийн гэлтгүй шалгаад яллаад бай. :-bd :-bd :-bd =D> =D>

1  |  0
зочин(112.72.15.61) 2025 оны 03 сарын 13

хулгайч өөрөө хулгайчийг бариарай гээд байгаа юм шигээ????

1  |  0
зочин(122.201.21.97) 2025 оны 03 сарын 13

АН-ынхан юу ч хийж магадгүй шүү, ард олон энэ луйварчдаас болгоомжлоорой

1  |  0
Top