Яг одоо Төрийн ордонд “Шударга ёс” эвслийн хуралдаан болж байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ нар бүлгийн дарга, дэд даргын ажлаа өгөхөө гэж мэдэгдсэн. Тиймээс өнөөдрийн хурлаар бүлгийн даргаар хэнийг сонгох тухай хэлэлцэх юм.
Дарга нарын нэрс өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт тодорхой болж, УИХ-ын чуулганаар танилцуулах байсан ч МАХН хурлаа хийгээгүй учраас хойшлогдсон гэж БОАЖНХ-ийн сайд Н.Батцэрэг хэлсэн юм. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаарх мэдээллийг маргааш хэвлэлийн хурлаар өгөхөөр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )