Баянгол зочид буудалд байрладаг “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн" гэсэн хоёр компанид санхүүгийн шалгалт хийхээр өчигдөр 13 цагийн орчимд Цагдаагийн тусгай хүчнийхэн буусан. Ингэхдээ тусгай хүчний зэвсэглэсэн албан хаагчид, тоноглогдсон автомашинтай ирж тус газрын бүх хаалгыг хааж гадна, дотноос хэнийг ч нэвтрүүлэхийг хориглосон юм.
Ингээд тус өдөр болсон үйл явдлын тухай тоймлон хүргэе. Өчигдөр өглөөний 8 цагт УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах нэгэн эмэгтэйг нэг эрэгтэйн хамт баривчилжээ. Ингээд өдрийн 13 цагийн орчимд дээрх эмэгтэйг ажлын байранд нь авчирч бичиг баримтанд нь нэгжлэг хийж, хурааж авах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нар хүрэлцэн очсон байна.
Харин 17.00 цагийн орчимд “Х.Баттулга гишүүнийг баривчлах гэж байна” гэсэн мэдээлэл зарим мэдээллийн сувгаар гарсан даруйд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн М.Зоригт, Г.Уянга, Ж.Батзандан нарын гишүүд ирцгээсэн юм. Мөн хотын дарга Э.Бат-Үүл хүрэлцэн очсон бөгөөд “Шалгалт хийхэд яагаад тусгайгийнхан ирдэг юм. Хуулиар бол нэгжлэг хийх гэж байгаа бол мөрдөн байцаагч, прокурор хийх ёстой” гэсэн юм.
18.00 цагт Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийж “ Шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг шалгах явцад “Баялгийн хувь” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК-ны санхүүгийн бичиг баримтад шалгалт хийх шаардлага гарсан. Тиймээс "Баянгол" зочид буудалд байрлах дээрх компаниудын санхүүгийн өрөөнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийгдэж байна. Энэ шалгалт Х.Баттулгатай холбоогүй. Ямар нэгэн баривчилгаа байхгүй. УИХ-ын гишүүн Х.Баттулгын халдашгүй эрхэнд халдсан ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй гэдгийг тодотгон хэлсэн бөгөөд хэргийн газрын үзлэгийг саадгүй явуулах нөхцөлийг хангах үүднээс цагдаагийн алба хаагчдыг хамгаалалтад ажиллуулж байна” гэж мэдэгдсэн юм.
Шалгалтын ажиллагаа дууссаны дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга гарч ирэн "Төмөр замын хэрэг хувийн компани руу орж байгаад харамсаж байна. Уг үйл явдлыг үнэн зөв, шуурхай дамжуулсан хэвлэлийнхэнд баярлалаа. Энэ бүхнийг хэн захиалсан нь удахгүй тодорхой болох биз" гэж хэллээ. Харин уг хэргийн талаар түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар тусад нь хэвлэлийн бага хурал зарлахаар болсон гэнэ.
Уг хэргийн дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн твиттер хуудаснаа “Монголоо гадныханд худалдах гэж эрээ цээргуй дайрсан...новшнууд их улайр ч байна даа...” гэжээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 8 )
Баттулгаа, чамд итгэж, чамаар бахархаж байлаа. Гэтэл шалгана гэсний төлөө хулчигнаж, ийш тийшээ харайж, шалгаж байгаа цагдаагийн байгууллага руу асман хулгайч аятай бухаж байхыг чинь хараад сэжиг төрж, итгэл алдарч эхэлж байна. Үнэхээр тэр яригдаад байгаа 720 сая ам.долларын асуудал чамд огт хамаагүй юм бол түүнийгээ шалгуулаад нотолчихооч дээ. Эсвэл НО-той болоод л шарваганаад байна уу
shalguulaa tsag hugatsaa haruulaad ogno gaigvi
Төмөр замын мөнгө идсэнээ эхлээд сайн шалгуулаа Баттулга аа, ард түмэн бид татварын мөнгө маань хаачсаныг мэдмээр байна,
ардчилал нэрээр төрөөс төрсөн тэрбумтнуудаа эхлээд шалгаач,бадамжунай м энхболд,отгонбаяр хүрэлсүх алтанхуяг гээд урсана даа,баярцогтоо ялла,гансүх нь харин чбага ял авсан шүү дээ,занданшатар баяр гээд шалгах нохдууд зөндөө байна шүү,энэ нэр нь гарсан ноход харин яг шалгуулах болохоох яаж ч мэдэх малнууд шдээ, баттулга бол өөрөө ч хүсэлт гаргаад шалщгуулж чадна,энэ хүнд тийм ухамсар бас чадвар байгаа
дампуу төрийн гай. хэрэг хийсэн улс төрч сайд дарга ёрөнхийлөгч болно... хэрэг хийгээгүй хүнийг хэрэгтэн [-X болгочихно... [-X [-X [-X :(( :(( :(( :(( [-X
Тийм зүгээр шалгуулчих. Шантаажлах хэрэггүй, хэн нь хэн бэ гэдгийг ард бид гадарлаж байна.
Аль аль талаасаа л хэтэрхий сүржигнэсэн байна. Зүгээр л шалга, зүгээр л шалшуул.