Гаргасан шийдвэр, явуулж байгаа бодлого нь ард түмэнд нийцдэг ч дарга нарынх нь ашиг сонирхлоор зарим нь өөрчлөгддөгийг ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнай, Т.Аюурсайхан нар баримтаар харуулж байна.
О.Магнайгийн хувьд өмнө нь энэ тухай мэдэгдэж байсан бол өнөөдөр Т.Аюурсайхан хариу мэдэгдэл хийхдээ “Өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр миний өгсөн ярилцлагаас иш татаж “О.Магнай томоохон компаниудтай шүүхийн тавцан дээр эвлэрдэг байжээ” гэсэн гарчигтай мэдээ нэлээн гарчээ. Зарим хүн ч үүнийг нэлээн хүндээр хүлээн авч байна. Гэхдээ би сонгууль болох хугацаа ойртож байгаатай холбогдуулж, дахин ярьсан юм биш шүү. Өнгөрсөн жил миний өгсөн ярилцлагаас тасалж авсан байна билээ. Хэлсэн үгэндээ ч би эзэн болно” гэсэн юм.
Одоогийн дарга Д.Мөнхтөрөөс энэ тухай лавлахад “Энэ асуудал сонгууль дөхсөнтэй ямар ч холбоогүй гэж хоёр тал тайлбарлаж байгаа ч хоёр өөр намаас томилогдож ажилласан хүмүүс цаашид шүүхийн шатанд маргаанаа үргэлжлүүлэх бололтой. О.Магнайгийн хувьд Т.Аюурсайхныг нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар шүүхэд өгнө гэж мэдэгдээд байгаа бол нөгөө талаас энэ талын байр суурь одоогоор илэрхийлэгдээгүй байна” гэв.

Сэтгэгдэл ( 1 )
Bas neg saihan hudalch nuhur. Hudlaa uls tur hiigeed baihiinmaa