Авлигатай тэмцэх сонирхолгүй улстөрчдөд хэн хэн багтав

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 14

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж  авлигатай тэмцэх сонирхолгүй улстөрчдийг нэрлэлээ. Тэд мэдээлэлдээ "УИХ-ын гишүүн Сү.Батболд, С.Баярцогт, Г.Батхүү нарыг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд саад учруулдаг, авлигатай тэмцэх сонирхолгүй улстөрч" хэмээн онцолсон.

Мөн АТГ-ын дарга Н.Ганболдыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь улс төрийн зорилготой хэмээн хардаж буйгаа тэд мэдэгдлээ.

Н.Ганболдыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь улс төрийн зорилготой

Учир нь "УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой асуудлыг шалгаж байх үед Н.Ганболд даргыг чөлөөлж байгаа нь улс төрийн зорилготой, АТГ-ыг хараат байлгах гэсэн санаархал" гэж тэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.125) 2025 оны 03 сарын 13

ха ха цаана нь өчнөөн ноход байгаа,банкны мөнгөөр казинодсон бадамжунай хүрэлсүх ,дансандаа төсөл худалдаалсан мөнгөө хийдэг отгонбаяр,төсвийн цалингаараа амьдардаггүй энхтүвшин.алтанхуяг гээд ер нь 20 жилд хагартлаа баяжсан улс төрчид бүгд орно шүү.ганди занданшатар ...их хуралд сууж байсан бүх нөхдийн хөрөнгийг авч байсан цалин хөлстэй жишиж үзээд яаж баяжсанг тодорхойлно доо.дандаа албан тушаалаа ашигласан хулгайлсан луйвардсан хөрөнгө байгаа .төрийн албыг төрлийн болгоод гадаадад ах дүүс амраг саднаа татвар төлөгчдийн мөнгөөр сургасан төлбөрийг эргүүлэн төлүүлөх хэрэгтэй

1  |  0
Ард(202.9.41.9) 2025 оны 03 сарын 13

ДЭЭР НЭРЛЭГДСЭН ХҮМҮҮС АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ ӨӨРСДӨӨ ДАНДАА АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨНӨӨС БАЯЖСАН ХҮМҮҮС ЮМ ЧИНЬ ЮУ ГЭЖ АЛИГАТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ДЭМЖИХ ВЭ ДЭЭ ДАРГА НЬ СОЛИГДОХ НЬ БАС АСУУДАЛ БИШ МЭДЭЭЖ ЗҮГЭЭР БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРИУЛЖ АЖЛУУЛХЫГ ДЭЭРЭЭС ҮҮРЭГДЭХЭД САНАА НИЙЛЭХГҮЙ БОЛ АЖЛАА ӨГСӨН НЬ ДЭЭР ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД ТЭР САНАА НИЙЛДЭГҮҮД НЬ АЖИЛЛАХ БАЙЛГҮЙ. ХҮН ХИЙМЭЭРГҮЙ ТИЙМ ЮМЫГ ХИЙ ГЭЖ ШААРДАХ ЮМ БОЛ ХЭН Ч САНАЛ НИЙЛЭХГҮЙ АЖЛАА ӨГНӨ БИЗ ДЭЭ

1  |  0
Top