Ази, Европын Дээд түвшний XI уулзалт энэ оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо болох бөгөөд үүнийг угтаж хэд хэдэн хурал болох юм.
Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-23-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно. Харин долдугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болно.
Харин эхний уулзалт энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Уг уулзалтад 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Мөн Монголын талаас УИХ-ын дарга, УИХ-ын гурван дэд дарга, гишүүд, Үндэсний хорооны гишүүд оролцох юм байна. Уулзалтад оролцох зочдын түрүүч манай улсад ирээд буй юм.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )