МАХН: Аль намтай, ямар байдлаар эвсэх талаар тодорхой бодлого гаргана

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 19

Яг одоо  МАХН-ын Бага чуулган намын төв байрандаа хаалттай явагдаж байна. Чуулганы эхэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр гишүүддээ 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Үүний дараа хаалттай горимд шилжүүлсэн.  Энэ үеэр МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян сэтгүүлчдийн зарим  асуултад хариулт өгсөн. Тэрээр хэлэхдээ “Манай нам бага чуулганаар хоёр асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлах ёстой. Манай нам “Хөгжлийн их хувьсгал” гэх мөрийн хөтөлбөрийг санал болгоод, бага чуулганы гишүүдээр хэлэлцүүлж байна. Хоёрдугаарт, бусад нам эвслүүдтэй гэрээ хэлэлцээр хийж байгаа ажлын хэсгүүдийн тайланг сонсоод аль намтай, ямар байдлаар эвсэх талаар тодорхой бодлого гаргана” гэлээ.

А.Чимгээ

 

 



Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүрэн(54.149.252.238) 2025 оны 03 сарын 13

Сууж байгаа хүмүүсийг хар даа. Ийм тэтгэврийн, гологдмол хүмүүст улс эх орон, ард түмнийхээ хувь заяаг даатгаж болох уу, хүмүүсээ. Нэг шуналтай хулгайчийг шоронд явахаас аврахын төлөө л зүтгэх гэж байгаа бус уу

1  |  0
Zaluus(203.91.117.2) 2025 оны 03 сарын 13

Zaluu halaadaa ug duu...! Ta buhen denduu huuchirch. Idoo ur achaa haraad gertee amraach dee.! Aliin bolgon uhen uhtlee neg hunii amiig harahav dee. .. hugshchuulee odoo amar.!

1  |  0
nyemka(59.153.115.73) 2025 оны 03 сарын 13

vor doljin sidit!

1  |  0
Irged(166.216.165.66) 2025 оны 03 сарын 13

Kkk iim ch nam gej yu bdag yum,Mongoloor min bitgii toglood bgaarai Enkhbayr aa

1  |  0
2016(103.229.122.137) 2025 оны 03 сарын 13

:-t :-t энэ гологдлуудыг монголын төрөөс зайлуулах хэрэгтэй,

1  |  0
xxxxxxxxx(188.104.43.113) 2025 оны 03 сарын 13

Hulgaichiin hoshnog dolooson iim shaarnuud yaj ingej tsuglaj chaddag bna aa

1  |  0
Top