Ардчилсан нам 63 хувийн ирцтэй хуралдсан ҮЗХ-ны хурлаараа аль нэг намтай эвсэхгүй гэдэг шийдвэрт хүрсэнээ онцолж буй. Энэ тухай онцлох болсон шалтгааны тухай АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэлэхдээ “ Бид 1996 онд эвсэл байгуулсан ч Засгийн газраа хэд хэдэн удаа сольсон. 2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулсан ч задарсан. Энэ мэтээр эвслийн зовлонг хангалттай амссан. Ер нь эвслүүд “но”-той, эргээд улс орны нийгэм, эдийн засагт ноцтой байдал үүсгэдэг” хэмээсэн юм.
Дашрамд дурьдахад ИЗНН, МҮАН зэрэг намууд нэгдэх, эвсэх эсэхээ энэ сарын 29-ний дотор шийдэх ёстой аж. АН сонгуульд эвсэхгүй гэдэг нь тодорхой болсон ч нэгдэх боломж тэр хүртэл нээлттэй гэдгийг дээрх намуудад илэрхийлжээ.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 2 )
АН сөнөсөн, АН суудал авахгүй байх аа, энэ сонгуулиар
Ene muhriig yzgaad jinhlehgui bgam bol?