Б.Булганы бие мууджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 21

Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас Б.Булганы эрх зөрчигдөж байгаа эсэхийг тогтоохоор Ажлын хэсэг гаргажээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар өнгөрсөн баасан гарагт С.Зориг агсны гэргий Б.Булганы хоригдож буй нөхцөл байдалтай танилцаж, түүнийг хурц гэрэлтэй өрөөнд, залхаан цээрлүүлж байна хэмээн мэдээлсэн билээ.

Түүнчлэн өмгөөлөгч нь Б.Булганы биеийн байдал маш хүнд байгаа тул гуравдахь шатлалын эмнэлэгт үзүүлж, оношлогоо хийлгэх шаардлагатай талаар прокурорт өргөдөл гаргасан байна. Улсын ерөнхий прокурорын газраас уг өргөдөлийг хүлээж авч, Б.Булганыг өчигдөр цагдан хорих 461-р анги руу шилжүүлжээ.

Мөн өчигдөр С.Зориг агсаны төрсөн өдөр тохиосон бөгөөд тэрээр амьд сэрүүн байсан бол 54 нас хүрэх байсан талаар түүний дүү С.Оюун хэлсэн.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.97) 2025 оны 03 сарын 13

Булган одоо Батүүлийг хэлэх хэрэгтэй, ямар хэмжээтэй оролцсоныг нь, НОЦТОЙ мэдээ дээр бол Эбэ, Үүл 2 л мэднэ гэсэн байна лээ

1  |  0
Manda(59.153.114.185) 2025 оны 03 сарын 13

Huurhiiduu

1  |  0
Top