Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас олны анхаарлын төвд буй зарим хэргийн мөрдөн байцаалтын явц, шийдвэрлэлтийн талаар мягмар гарагт мэдээлэл өгсөн юм.
Тухайлбал энэ сарын 11-нд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс УИХ- ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн “Баянгол” зочид буудалд байрлах “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компанид санхүүгийн шалгалт хийсэн. Санхүүгийн шалгалтыг хуулийн хүрээнд явуулахаар прокурорын байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран оролцсон байна.
Гэвч энэ үеэр нэр бүхий гишүүд халдашгүй дархан эрхээрээ түрий барьж, хуулийн дагуу хийж буй шалгалтад санаатайгаар саад учруулахыг оролдсон тухай УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат хэллээ.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 2 )
Арай дэндэж байна аа шалгалт хийхэд цагдаагийн тусгай хэрэгтэй юмуу Амарбат даргаа
Amarbat gyai nuglee baga deer ni zogsoo ch. Ajil chin hetsuu ch hun gedge martmargui de.